КОВИД-19 | Нас баралтад ГУРВАН ХҮЧИН ЗҮЙЛ нөлөөлж байна

2021 оны 07 сарын 18

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох Ковид-19 өвчлөлийн талаар дараах мэдээллийг өгч байна.


ЦААШДАА ОРОН НУТГИЙН ӨВЧЛӨЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Монгол Улсад Ковид-19 халдварын тохиолдлын тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын 6.6 хувь, орон нутаг 2.2 хувьд хүрсэн байна.

Орон нутагт хамгийн өндөр тархалттай аймаг Говь-Алтай 4.5 хувьтай байна. Үүний дараа Орхон 3.6 хувь, Төв 3.7 хувьтай явж байна. Мөн Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгийн хүн амын дундах тархалт бусад аймгаас өндөр явж байна.

Наадмын амралтын өдрүүдтэй холбоотой 40 мянга гаруй машин, 80 мянга гаруй хүн орон нутар руу зорчсон мэдээлэлтэй байна.

Өнөөдөр орон нутагт 5200 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг 0.5 хувь нь буюу 26 тохиолдол нэн хүнд, 77.5 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн байна. Гэхдээ орон нутаг руу шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой цаашдаа орон нутгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай гэж бид харж байгаа.

Яагаад гэвэл хөдөлгөөний эрчим нь халдварыг хамгийн ихээр нэмж байгааг иргэд анхаарах хэрэгтэй.

Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмнэлзүйн байдал хоёр давалгааны дараа 2021.07.18-ны мэдээллээр "Нэн хүнд" ангилалд байгаа хүмүүсийн тоо тогтвортой хэвээр буюу нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 1.8 хувийг эзэлж байна. Харин хүнд хүмүүс 1002 буюу 8.8 хувийг, хүндэвтэр хүмүүс 3030 буюу 25.5 хувийг эзэлж байна.

Бусад оронтой харьцуулж үзэхэд Монгол Улсын хэвтэн эмчлүүлэлт өндөр байгаа. Жишээлбэл Израйль улс нийт хүн амын 9 орчим хувьд нь халдварын тархалт гарсан байхад нэг өдөр эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа хүний тоо 2500 орчим байхад Монгол Улс нийт хүн амын дундах тархалт 4.2 хувьтай байхад нэг өдөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан хүний тоо 14500 орчим хүрсэн. Энэ үзүүлэлт буюу эмнэлгийн хэвтэлт их байгаа нь эргээд хүндрэл, нас баралтаас сэргийлсэн ач холбогдолтой алхам болсон гэж ЭМЯ үзэж байгаа.


НАС БАРАЛТАД НӨЛӨӨЛЖ БАЙГАА ГУРВАН ХҮЧИН ЗҮЙЛ БАЙНА

Нас баралтын түвшин хоёр давалгааны үед нэмэгдсэн. Мөн вакцины нөлөөгөөр зургаадугаар сарын сүүлээр буурсан үзүүлэлттэй байгаа.

Судалгаагаар дараах гурван хүчин зүйл ковидын үед нас баралтад шууд нөлөөлж байна.

  • Хамгийн хамааралтай нэгдүгээр хүчин зүйл нь архаг суурь өвчин. Нийт нас барсан тохиолдлын 80 орчим хувь нь ямар нэгэн архаг хууч өвчтэй байгаа. Тэр дундаа зүрх судасны эмгэг, чихрийн шижин, бөөрхий эмгэг, таргалалт, элэгний өвчтэй хүмүүс ковидоор өвчилбөл маш хурдан хүндэрч, нас баралтад хүрч байна.

 

  • Дараагийн нэг хүчин зүйл нь нас. Нас бол маш өндөр хамааралтай байна. Ялангуяа 65-аас дээш настай хүмүүс нас баралтын 62 хувийг эзэлж байна. Хэрвээ 50-аас дээш гэж үзвэл бараг 88 хувийн хамааралтай байгаа. Насны хамаарал ковидын үед маш тод харагдаж байна.

 

  • Нас баралтад нөлөөлж байгаа гуравдугаар хүчин зүйл бол вакцинд хамрагдаагүй байдал байна. Нийт нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй болон хоёрдугаар тунгаа аваагүй хүмүүс байна.

 

Дэлхий дээр 190 сая орчим хүн ковидоор өвчилж, дөрвөн сая гаруй хүн нас барчихаад байна. Монгол Улсын хувьд нийт тохиолдолтойгоо харьцуулж үзэхэд 0.50 хувьтай байна. Дэлхийд 2.15 хувь байна.

Нас баралтын төвшинг бусад улс орнуудтай харьцуулахад бага төвшинтэй байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгаа.

Бид хүндрэлээс аль болох урьдчилран сэргийлж эмнэлгийн хариу арга хэмжээг эмнэлэгт хэвтүүлэн авч байна. Эмнэлэгт хэвтэлт бусад оронтой харьцуулахад хэд дахин өндөр байгаа. Энэ нь тодорхой нөлөөлж байгаа.

Хамгийн гол хүчин зүйлр бол вакцин. Бид массын вакциныг эрт эхэлсэн. Хоёрдугаар давалгаанын дараах нас баралтын төвшин тохиолдлын тоотойгоо шууд хамааралтай биш байгаа нь вакцины нөлөөлж байгаа нь харагдаж байна.

ХҮҮХЭД БОЛОН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙН ӨВЧЛӨЛИЙН ТАЛААР

Сүүлийн 7 хоногт 16-17 насны хүүхдийн өвчлөл 15.5-8.65 хувь болтлоо хумигдаж, бууж эхэлж байна. Энэ нь вакцины тодорхой нөлөөлөл гэж харж байгаа.

Нөгөө талаар вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл тэлэх хандлагатай, вакцинд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл хумигдах дүр зураг харагдаж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тоо сүүлийн үед буурч байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар мөн хоёр давалгаатай харагдсан. Ялангуяа зургаадугаар сарын давалгаа маш өндөр, жирэмсэн эмэгтэйчүүдийн тохиолдол зургаадугаар сарын 10-нд 81 тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг бид Альфа вирусын тархалттай холбоотой гэж үзэж байгаа.

Мутацлагдаагүй үеийнхтэй харьцуулахад халдварлах чанар өндөр, хүндрэх магадлал өндөр байгаа нь вакцинд хамрагдаагүй жирэмсэн хүмүүс дээрээс тодорхой харагдаж байсан.

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.100) 2021 оны 07 сарын 20

Бага насны хүүхэд вакцинд хамрагдах үгүй нь тодорхойгүй байна уу?

0  |  0
Иргэн(66.181.178.108) 2021 оны 07 сарын 20

Орос спутник хиилгэсэн залуу ч хөгшинч хүн үхсэнииг би яг мэдэж байна сайн вакцтн гэж байхгүй л юм байна даа

0  |  0
Иргэн(66.181.178.108) 2021 оны 07 сарын 20

Вакцин хиилгэсэн хүнээс үнэнр гарч байна кимчи үнэртэж байна гэж мөөрөөд буй хүн ямарч э.м иин мэдлэггүй байж гадаад улсын нэр хэлж бүү тэнэгт ахархан ухаантай хүнии үг яг өөриинхөө толгойн хэмжээгээр сэтгэдэг юм даа монголчууд ихэнх өмхиирчихсэн байна уу гахайн ялгадас аа

2  |  0
zochin(192.82.73.104) 2021 оны 07 сарын 20

hujaa giin hog avch irj shahaad ter 2 tungaa hiisen ch gesn obdj bn. hogoo hay. novsh yumaa. hujaad tal zasaj nasaar ni humuusg ovchtei ovchtei bolgoj bn tanar

0  |  1
Дээгий(202.179.26.98) 2021 оны 07 сарын 20

Дэлхийд байгаагаас сайныг нь авчираад хийсний дараа ийм юм болж байвал за их айхтар өвчин юм байнаа л гэх байлаа. Даанч хор оруулж ирээд шахчихсан болохоор бодохоор уур хүрээд байх юм. Ид насныхан бүгд халвдар тараагч болоод гэр бүлдээ цацаад хаячихсан шүү дээ. Гэртээ байгаад гарахгүй хамгаалж байсан бүх хайртай хүмүүстээ тараасан. Настайчууд бүгд л орос вакцин хүлээж байсан шүү үнэндээ , тэгээд тэд халдварт өртөчихсөн. жирэмсэн эхчүүд бас энэ замаар халдварт өртсөн. өөр зам үгүй.\n

3  |  2
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 20

Бод бод луухаанаа элэнцэгний чинь 6,4% хэдэн хvнээс хэд илэрснээ хэлэхгvй нуудаг боллоо тэдэн хvнд ковид тусч гэдэг л боллоо шт яг хог хужаагийн худал мэдээлэл дамжуулах ага барилтай адил боллоо.шороо шиг хужаагаас жишээ нь уханьд 18 сая хvнээс 4000 хvн нас барлаа юу шал худлаа шаана наад зах нь 90000 байгаа шvv дандаа мэдээгээ засаж мундаг харагдах хэж хичээдэг хэвлэл мэдээлэл нь улсаасаа 100% хараат.челеет хэвлэл гэдэг ойлголт vгvй улсын араас ороход ойрхон байна даа.\n

4  |  1
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 21

За хог хужаа вакциныхаа балгийг дарах гэж яадчих юмаа 18-с дээш Насны иргэдийнхээ 90%-г вакцины хамруулчихсан Монгол шиг 3хан сая хун амтай улсад сайн байхаар байтал нас баралт байсаар л vхсээр л ацных нь вакцины тус маш муу чанартай хужаа вакцины Монголчуудад сонголтгvй хvчээр шахам таричихаад хужаа вакцин хийлгээд олон л хvн нас барлаа сайжраад гавиад гялтайчихсан юм харагдахгvй л байна шvv иргэдийг тэнэг гэж бодрого юмуу хаашаа юм хятад бегс долоосон иргэдээ орхисон шалзнууд.

11  |  2
Бод бод 3(192.82.76.254) 2021 оны 07 сарын 21

 үр нөлөө бүр ч их болно. Зөвхөн үхэхийг нь тооцоход ийм байна. Вакцин хийлгэсний хүчинд угаасаа тусах ч үгүй, дархлаатай болсон хүмүүсийг бодоод үзвэл вакцин хийлгэсний ашиг тус тэнэг хүнд ч ойлгомжтой. Вакцин хийлгээд хямарсан хүмүүс байвал вакцин хийлгээд ингэж байгаа юм чинь туссан бол яах байсан бол оо гээд бодоод үзээрэй.

3  |  4
Бод бод 2(192.82.76.254) 2021 оны 07 сарын 20

Гэхдээ энэ 6.4 дахин гэдэг тоо бол вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хэсгийн хооронд ялгаа байхгүй, хэвийн тархалттай гэж үзсэн тохиолдолд хүчинтэй. Гэтэл үнэн хэрэгтээ халдварт өртөх хамгийн өндөр магадлалтай зорилтот бүлгийг эхэлж вакцинжуулсан, тэд вакцинаа хийлгэсэн хойноо ч өндөр эрсдэлдээ өртдөгөөрөө өртөөд л явж байгаа, мөн би ер нь бие муутай даа, үхчихэж мэднэ гэсэн хүмүүс нь хамгийн түрүүнд хийлгэсэн, нөгөө талаас би ер нь үхэхгүй дээ, эсвэл би эрсдэлд өртөхгүй цэмцэгнээд яваад байж чадна гэж үзсэн хэсэг нь хойрго хандсан (200,000 хүн одоо болтол хийлгээгүй) гэж үзвэл вакцины

1  |  2
Бод бод(192.82.76.254) 2021 оны 07 сарын 20

Вакцин 50 гаруй хувьтай байгаа. Тоймлоод бодвол тал нь вакцинтай, тал нь вакцингүй гэсэн үг. Вакцингүй талаас үхсэн нь 86.5 хувь, вакцинтай талаас үхсэн нь 13.5 хувь болж байна. Вакцин хийлгээгүй бол үхэх магадлал хийлгэснээсээ 6.4 дахин их. Нийт үхсэн нь нийт өвчилсний 0.5 хувь. Тэгэхээр вакцингүй байгаад тусвал үхэх магадлал 0.4325 хувь буюу 231 хүн тутмын 1 нь үхэж байна. Вакцинтай байгаад тусвал үхэх магадлал 0.0675 хувь буюу 1481 хүн тутмын 1 нь үхэж байна. 1481÷231=6.4 гээд шалгаж болно. Өөрөөр хэлбэл вакцин хийлгэвэл үхэх магадлалаа 6.4 дахин бууруулж байна.

3  |  3
humuus galhuu(122.201.31.244) 2021 оны 07 сарын 19

ard nam mini amdral ahgui ter tusma shorngin uzelere shuu

0  |  2
humuus(122.201.31.244) 2021 оны 07 сарын 19

chi bool geju yund dabrada baigan gert mini uzelere dormjolod.chi hen bee yu bolsin.hjaga hadarsan uhtele.

0  |  2
humuus(122.201.31.244) 2021 оны 07 сарын 19

shono jirka zurhai traasan gedin bid shoorngin zurhai trasan geekl bod doo.eneig zaabl higer egeel nogoo dund gobi boo zairan uhsen geel.

0  |  3
shatr(122.201.31.244) 2021 оны 07 сарын 19

uere minii obgon aab tamlaa dalsan ganhu chi uhtel shuu.

0  |  2
Шатар (202.9.47.13) 2021 оны 07 сарын 19

\nби огт вакцин тариулаагүй зүрх судасны өвчтэй. ковид 19 тусаад эдгэсэн хүндрээгүй. одоо сар болж бн. хамт ажилдаг залуу 2тун хятад тариулсан сая ковид тусаад явчих шахлаа маш хүндэрсэн би учирийг нь олдоггүй ээ

6  |  0
Zochin(103.10.23.111) 2021 оны 07 сарын 19

Uunees harahad suuri uvchtei hun bol vaktsin hiilgesen ch hunderch uheh magadlal undur yum bna.Bas 50 ias deesh nasniihand nas baralt ih bgaa ni ene nasnii humuust Hyatad vaktsinii uilchilgee baihgui,surug biyet uusehgui bna gesen Onom sangiin sudalgaa unen baijee.Gadnii ornuudad vaktsind hamragdaagui humuus edgereed baihad Mongold l vaktsind hamragdaagui humuus ni uheed bgaa ni emnelegiin baiguullagiin ajil,darga nariin ajliin uyaldaa holbootoi hamaaraltai bololtoi.

4  |  0
Зочин(202.9.47.13) 2021 оны 07 сарын 19

Вакцины бүрэн тунтай Их Британийн Эрүүл мэндийн сайд халдвар авчээ

3  |  0
Балайр(192.82.76.254) 2021 оны 07 сарын 19

Үнэр мүнэр ч гэх шиг битгий солиороод бай. Эргүүтэхээ л байчих. Амьд вирус ашигладаггүй тул ковидын хувьд Vaccine shedding гэсэн ойлголт байхгүй. Амьд вакцины хувьд байж болох ч халдварлуулахгүй. Viral shedding гэдэг нь эдгэрсэн хойноо ч шинжилгээгээр вирус илрэхийг хэлдэг. Халдварлуулах чадваргүй. Хүссэн хэн ч уншиж судлаад ойлгоод авч болно.

0  |  2
Zochin(202.9.47.13) 2021 оны 07 сарын 19

Вакцин тариулсан хүмүүс эхнээсээ их ихүүн муухай үнэр ханхалуулж байна. Хажууд нь байсан вакциндуулаагүй хүмүүсийн бие нэг хэсэгтээ эвгүйрч муудаж байна. Европд энэ үзэгдлийг Vaccine Shedding ба Вакцины ууршилт халдаалт гэдгээр сайн мэдэж байгаа.

3  |  2
Top