Цаашдаа орон нутагт ковидын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

2021 оны 07 сарын 18

Монгол Улсад Ковид-19 халдварын тохиолдлын тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотын хувьд хүн амын 6.6 хувь, орон нутаг 2.2 хувьд хүрсэн байна.

Орон нутагт хамгийн өндөр тархалттай аймаг Говь-Алтай 4.5 хувьтай байна. Үүний дараа Орхон 3.6 хувь, Төв 3.7 хувьтай явж байна. Мөн Говьсүмбэр, Дархан-Уул, Баянхонгор зэрэг аймгийн хүн амын дундах тархалт бусад аймгаас өндөр явж байна.

Наадмын амралтын өдрүүдтэй холбоотой 40 мянга гаруй машин, 80 мянга гаруй хүн орон нутар руу зорчсон мэдээлэлтэй байна.

Өнөөдөр орон нутагт 5200 орчим хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг 0.5 хувь нь буюу 26 тохиолдол нэн хүнд, 77.5 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдсөн байна. Гэхдээ орон нутаг руу шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой цаашдаа орон нутгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Яагаад гэвэл хөдөлгөөний эрчим нь халдварыг хамгийн ихээр нэмдэг гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Ковидын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.07.18/ ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн 24 цагт ковидын 1466 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 147.253 болж байна. Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 8 хүн нас барж, нийт ковидын шалтгаант нас баралт 734 боллоо.

Ийм иргэд та бүхнийг энэ өдрүүдэд аялаж, зугаалахдаа олууллаа уулзсан, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан бол гэртээ байж өөрийгөө ажиглаж, гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийхийг ЭМЯ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.47.0) 2021 оны 07 сарын 18

Чанар маш муу хужаа вакцины vр дvн нэг ийм л байна анхнаасаа сайн вакцин тариагvй хар вирус хужааг долоосны балаг ялзмаг МАН казиночин Хук-г сонгосны хар гай энэ дээ.

0  |  0
Z(202.9.47.13) 2021 оны 07 сарын 18

Вакцины бүрэн тунтай Их Британийн Эрүүл мэндийн сайд халдвар авчээ

2  |  0
Top