"Интермэд"-д хийсэн шинжилгээнээс дельта вирус илэрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 07 сарын 21

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр (2021.07.20) Засгийн газрын хуралдаанд танилцуулсан билээ. 

Энэ үеэр тэрбээр "Коронавируст халдварын олон хувилбарын тархалтын талаар тасралтгүй судалгаа хийж байна. Өнгөрөгч тавдугаар сарын эхээр анх дельта вирусийн зөөвөрлөгдсөн тохиолдол илэрч, тусгаарлан эмчилсэн. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Оном сангийн хамтарсан судалгааны хүрээнд Колумбын их сургуульд илгээсэн шинжилгээнээс 13 хүний сорьцоос дельта вирусийн хоёр тохиолдол, "Интермэд" эмнэлэгт долдугаар сарын эхээр хийсэн шинжилгээнүүдээс дельта вирусийн нэг тохиолдол илэрсэн" гэх мэдээллийг өгөв. 

Сорьцууд баталгаажиж бүрэн дуусаагүй байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлээд, иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөлөө.

2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 64.8 хувь нь нэгдүгээр тунд, 56.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байгаа юм.

УОК худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд зохицуулалт хийх хүрээнд зочид буудал, амралт, жуулчны газар, зарим төрлийн баар, ресторан, алжаал тайлах төв, саун, фитнесс зэрэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг 2,510 иргэн, хуулийн этгээдтэй хариуцлагын гэрээ байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрөөд байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.129) 2025 оны 03 сарын 13

Одоо хатуу хөл хорио хэрэгтэй байнаа . Яагаад уок ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм бэ

2  |  1
ийй(124.158.70.31) 2025 оны 03 сарын 13

энэ үхээд бгаа хүмүүс бүгд дельта шүү, харж бгаарай, цаг нь ирэхээр бүгд ил болноо

3  |  0
Зочин(124.158.70.185) 2025 оны 03 сарын 13

Интэрмед муу эмнэлэг хулих

1  |  1
Zochin(202.9.46.48) 2025 оны 03 сарын 13

Haldvar hamgaalal murduud nemergyi,zai bariad ch nemergyi,shyrgeed zuruud ungurhud l halvarlah chadvar mash undurtei virus.yneheer hychee avaal tarhahaar unuudriin orgil yeiin too ch ineedtei l yum boloh bhdaa.er oilgohgyi :maska zyygeed garaa ugaagad zaigaa bariad bla2 ajlaa hiie l geed bh yum?!haldvartai hyntei ortsondoo zuruud l,ajliha uruund orood l uchiggyi shuud haldvar avna uur zamgyi ..yana vee

2  |  0
Ккккк(122.201.21.216) 2025 оны 03 сарын 13

Тэгэхээр аль 6н сараас л дельта тархаж олон хүн эмнэлэгт хэвтээд байждээ дарга нар маань орж ирнээ гээд хүлээгээд бдг таарчдээ

3  |  1
ЗОЧИН(103.229.122.151) 2025 оны 03 сарын 13

ИНТЕРМЕД, СОНГОДООГ ЭМНЭЛЭГ ГЭХЭД ТУН ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ

5  |  1
кк(66.181.161.120) 2025 оны 03 сарын 13

ко19.альфа.дельтад чинь хайрт улстөрчдын минь толгой эргэж гүйцлээ.задарсан корона вэ??

1  |  2
уншигч(139.5.219.230) 2025 оны 03 сарын 13

микроскопны томруулсан зураг, тайлал хийсэн бичиг зэрэг баталгаатай мэдээ тавихгүй бол хүмүүс одоо янз бүрийн тэгсэн ингэсэн гэсэн худлаа мэдээнүүдэд итгэхгүй болсон байх даа

2  |  0
ХУЛХИ ИНТЕРМЕД(103.57.95.248) 2025 оны 03 сарын 13

Интермед маш муу эмнэлэг. Хулхи эмнэлэг. Үнэн юмуу ??

4  |  1
Зангар(202.179.24.161) 2025 оны 03 сарын 13

Дельтачуудыг яахуу устгах уу эдгэдэггүй юм бол яасан нь өлзийтэй вэ? Эмнэл зүйн салбарынхаан?

1  |  0
Top