Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1497 тохиолдол бүртгэгджээ. Үүний 676 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 803 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ. Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан дөрвөн иргэн нас барсан байна. Тэдний нэг нь эмэгтэй бол гурав нь эрэгтэй байна.
Нас барсан дөрвөн хүний гурав нь архаг хууч өвчтэй, 80-аас дээш настай байсан бол нэг нь халдварын улмаас нас баржээ. Ингэснээр халдвараар нас барсан иргэдийн тоо 749 болж байна.
Харин өнгөрсөн хоногт 3646 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 203 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )