ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 2997 хүн эдгэрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1309 тохиолдол бүртгэгджээ. Үүний 511 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 798 тохиолдол нь орон нутагт бүртгэгджээ. 

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан иргэн нас барсан байна. Тэдний гурав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Ингэснээр халдвараар нас барсан иргэдийн тоо 755 болж байна. 

Харин өнгөрсөн хоногт 2997 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 207 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top