92,490 тун Pfizer вакцин хүлээн авлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Япон Улсын Засгийн Газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулж байгаа 2,35 сая тун Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх үйл ажиллагаа 2021 оны  зургаадугаар сарын 16-наас эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар зургаан удаагийн татан авалтаар 417,690 тунг хүлээн аваад байна.

Өчигдөр буюу долоодугаар сарын 21-нд 92,490 Pfizer/Biontech вакцины тунг хүлээн авсан ба долоодугаар сарын 28-нд дахин 132,210 тунг хүлээн авна.

Pfizer/Biontech вакциныг худалдан авч нийлүүлэх ажиллагаа энэ оны гурав, дөрөвдүгээр улирал дуустал үргэлжлэх тул цаашид 12-17 насны нийт 290 мянга орчим хүүхэд, жирэмсэн эхчүүд болон вакцинд хамрагдаагүй бусад иргэдийг бүрэн вакцинжуулах нөөц бүрдэнэ.  Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1,860,497 хүн Ковидын эсрэг вакцины 2 тун хийлгэсэн ба нийт хүн амын 57,2% нь вакциндаа бүрэн хамрагджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top