Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.07.23/ 11:00 цагаас долоо хоногийн халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг өглөө.
Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламж, зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад тусгай баг ирж ажиллана. Тэд үе шаттайгаар манай улсын эмч нарыг сургана. Нөгөө талаараа бүс нутгийн хэмжээнд халдварын тархалт нэмэгдээд ирэх аваас Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид гадагш явж, бусад оронд туслах боломж нээгдэж байгаа гэж харж байна. Хоёр эмч, сувилагч зэрэг долоон хүний бүрэлдэхүүнтэй баг ирж байгаа" гэж ярилаа.