Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.07.23/ 11:00 цагаас долоо хоногийн халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Ямар ч вирус гадна орчинд амьдрах чадваргүй байдаг. Тиймээс гадаргуугаас халдвар тархах нь бага. Харин Дельта вирус агаар, дуслын замаар халдварлана. Түүнээс сэргийлэх арга нь ч ижилхэн. Маскаа зүүж, гараа угаана. Гараа угаагаагүй тохиолдолд нүүр амандаа хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүн хоорондын зайгаа барих нь их чухал байна" гэх мэдээллийг өглөө.