24 ЦАГТ: 1243 шинэ тохиолдол илэрч, 6 хүн нас барлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.07.23/ 11:00 цагаас долоо хоногийн халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийг хийлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд ковидын 1243 тохиолдол шинээр бүртгэгджээ. Үүнээс 514 нь Улаанбаатар хотод, 724 тохиолдол орон нутагт, 5 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2732 иргэн эдгэрсэн бол 6 иргэн ковидын хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээг дуулгалаа. Амиа алдсан иргэдийн 2 нь эмэгтэй, 4 нь эрэгтэй хүмүүс байсан байна. Насны байдлыг авч үзвэл, 61-80 насны 4 иргэн,  80-аас дээш насны 2 иргэн байна. Тэдгээр иргэдийн нас баралтын шалтгааныг архаг хууч өвчин, ковид хавсарсан гэж Эрүүл мэндийн яамнаас тайлбарлалаа.

Өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Ямар ч вирус гадна орчинд амьдрах чадваргүй байдаг. Тиймээс гадаргуугаас халдвар тархах нь бага. Харин Дельта вирус агаар дуслын замаар халдварлана. Түүнээс сэргийлэх арга нь ч ижилхэн. Маскаа зүүж, гараа угаана. Гараа угаагаагүй тохиолдолд нүүр амандаа хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүн хоорондын зайгаа барих нь их чухал байна" гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Фетиша (192.82.71.210) 2021 оны 07 сарын 23

С.Амарсайхан ажил хийж чадахгүй бол зайлаад өгөөчээ. Битгий гаднаас хүн авчраад байгаачээ

0  |  0
ЗОЧИН(192.82.70.183) 2021 оны 07 сарын 23

МОНГОЛ ХҮН ХҮН ХООРОНДЫН ЗАЙ ГЭДЭГ ХОЁР ОЙЛГОЛТ ГАЗАР ТЭНГЭР ШИГ ЗӨРӨӨТЭЙ ОЙЛГОЛТУУД ЮМ. ҮҮНИЙГ ОЙЛГУУЛАХАД ХҮН АМЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. КАССАНД ЗОГСОЖ БАЙГАА ХҮМҮҮС ЭНЭ ТАЛААР ЯИМАРЧ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ЖУААХАН ЗАЙ БАРИХ ГЭЭД ХОЛДОХООР ХОЙНООС ДАГАЖ АР ДАГАЗ РУУ АМЬСГААЛААД ОЙРТООД БАЙНА. ХЭЛЭХЭЭР ХАРААЖ ЗҮХЭЭД АЙМААР. ДУУГАЙ Л БУШУУХАН ЮМАА БИЧҮҮЛЭЭД ГАРХААС ӨӨР АРГА АЛГА. ЗАЙ БАЙСААР БАЙХАД ХҮНИЙ ХАЖУУГААР ЗӨРӨХДӨӨ БҮР ОЙРТОЖ ГАР ЦОХИОД АВНА. ХӨДӨӨ.

0  |  0
Top