Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр ковидын тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. /2021.07.23/
Коронавирусний одоогоор илрээд буй хувилбаруудаас халдварлах чадвар илүү өндөр гэдгээрээ ялгарч буй Дельта омгоор халдварласан долоон тохиолдол Монгол Улсад илрээд байгааг мэдээллээ.
Цаашлаад Дельта хувилбар нийт хүн амын дунд тархсан тохиолдолд одоо харьцангуй намжих төлөвтэй байгаа халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо нэмэгдэнэ, эмнэлгийн үйлчилгээнд асуудал үүснэ. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ бууруулахгүй, илүү сайн сахих шаардлагатай байгааг хэлсэн.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “Дельта вирус агаар дуслын замаар халдварлана. Уг вирусний нууц үеийн хугацаа мутацид ороогүй вирусээс богино байгаа. Халдвараас сэргийлэхийн тулд маскаа зүүж, гараа угаах хэрэгтэй. Гараа угаагаагүй тохиолдолд нүүр амандаа хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Хүн хоорондын зайгаа барих нь их чухал байна" гэсэн юм.
Тодотгоход, Европын улс орнуудад Дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа. Их-Британид цар тахлын гурав дахь давалгаа энэ хувилбараар үүсгэгдсэн халдвар зонхилж, 11 хоногийн дотор өвчлөлийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Их-Британид Дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн 99% нь зургаадугаар сарын дунд үед бүртгэгдсэн бол Европын Өвчний Сэргийлэлтийн Төвөөс гаргасан таамгаар наймдугаар сарын сүүлч гэхэд Европын бусад улс орнуудад бүртгэгдэх коронавируст халдварын тохиолдлын 90% нь дельта вирусний шалтгаантай байна гэж үзэж байна.
Их Британи, Шотландад хийсэн судалгаагаар Дельта хувилбарын вирусээр өвчилсөн хүмүүст эмнэлзүйн шинж тэмдэг илүү хүнд илэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл “Альфа” вирустэй харьцуулахад хоёр дахин их байгааг тодорхойлоод буй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Фсдакууд аа хүн битгий авчраад байгаачээ