Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6725 иргэнээс коронавирусний шинжилгээ авчээ. Үүнээс 1442 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас баржээ.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 2556 иргэн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.