Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6725 иргэнээс коронавирусний шинжилгээ авчээ. Үүнээс 1442 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Харин халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас баржээ.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 2556 иргэн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл,
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 12.321 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2556 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2319 хүүхэд, 467 жирэмсэн эх байна.