Улаанбаатарт 537, орон нутагт 905 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 07 сарын 24

Сүүлийн 24 цагийн хугацаанд 6725 иргэнээс коронавирусний шинжилгээ авчээ. Үүнээс 1442 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн 1442 халдварын тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас барж, нас баралт 767 боллоо. Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 2556 иргэн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Top