Сүүлийн 24 цагийн хугацаанд 6725 иргэнээс коронавирусний шинжилгээ авчээ. Үүнээс 1442 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.
Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн 1442 халдварын тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
Харин халдвар авч, эмчлэгдэж байсан зургаан хүн нас барж, нас баралт 767 боллоо.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 2556 иргэн эдгэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.