Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлгөөр өчигдөр 160 иргэн ирлээ.
Тэднээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.
Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 106, өвдөөд эдгэсэн 2, дагаж явсан хүүхэд 19, нийт 127 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )