Ковид тусаад, эдгэрсний дараа АНХААРАХ ЗҮЙЛС

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 25

КОВИД-19 халдвараар өвдөөд, эдгэрсний дараа дараах зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.
     
  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
     
  • Сандал дээр суугаад гүнзгий амьсгал авч гаргах амьсгалын дасгал хийж уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
     
  • Ажил амралтын зохицуулалт хийж хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой.Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
     
  • Хэвтэж эсвэл унтаж байхдаа доошоо эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.
     
  • Хэрэв танд КОВИД-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119 эсвэл харьяа өрхийн эрүүд мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
     
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй.
     
  • Алхах, суниах, иог хийх өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top