Гэнэт баяжих сонирхолтой гэх үү гэнэн итгэмтгий гэх үү 11370 хохирогчтой “Жи Тайм”-ын шүүх хурал өнгөрсөн оны долдугаар сард болж, “Жи Тайм”-ын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгт таван жилийн хорих ял, 11 тэрбум төгрөг гаргуулах шийдвэр гаргаж байв. Нийтдээ 11370 хүн "Жи Тайм" хэмээх урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж, 40 тэрбум 160 сая төгрөгийг “Жи Тайм”-ын дансанд цуглуулсан байдаг. Харамсалтай нь тус хөтөлбөрийн данснаас 7 тэрбум төгрөг битүүмжилж үлдсэн 33 тэрбум төгрөг нь салхинд хийссэн юм. Уг хөтөлбөрийн санаачлагч нь Казаксан улсын иргэн М.Марат юм. Тэрбээр сүүлд 10 тэрбум төгрөгийг эхнэр лүүгээ шилжүүлээд, оргон зайлсан байдаг. Хилийн хоригтой ч оргон зайлсан түүнийг одоо хүртэл олоогүй.
Энэ үйл явдлыг сануулж байгаа учир нь Койн гэх боловсон "хулгай" санхүүгийн зах зээлд дэлгэрч байна. Иргэд орон байраа зараад, өр зээл тавиад, биткойн авч байна гэх юм. Биткойн бол хаа нэг газрын серверт бүртгэлтэй дугаар юм. Өөрөөр хэлбэл биткойн бол цахим дээр суурилдаг бодитой биш мөнгөн тэмдэгт. Мөнгөний үүргийг гүйцэтгэх ч гар дээр барих бодитой зүйл биш. Аль нэгэн аппликэшнд бүртгэлтэй хэдэн тоог мөнгөөр худалдаж авсан гэсэн үг. Биткойнтой болсон иргэн ямар нэг хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг огт биш. Зөвхөн серверт бүртгэлтэй тоотой болсон гэсэн үг юм. Ийм боловсон хулгай руу олон залуус татагдан орж байгаа нь харамсалтай.
Монгол Улсад биткойноор худалдаа хийж эхлэх хаа ч байсан юм. Гадны орнуудад биткойноор төлбөр тооцоо хийгээд эхэлсэн ч Монгол Улсын хувьд биткойн дөнгөж эхлэлээ тавьж байна. Одоогоор биткойныг зохицуулах эрх зүйн орчин байхгүй. Хуулийн төсөл дөнгөж боловсруулах шатандаа явж байгаа. Эрх зүйн орчингүй тул Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудлаар зөвхөн мэдэгдэл гаргахаас өөрөөр нөлөөлөх эрхгүй байгаа аж.
Биткойн гаргаж байгаа эрхмүүд “Аваад дарчих” гэдэг үгийг их хэлдэг. Хэн нэгний серверт байгаа тоог та дарлаа гээд танд бодит орлого болоход хэцүү. Энэ талаар “Датаком” ХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат “Койн 1000 ам.долларт хүрлээ гэдэг нь хэн нэг нь койноо 1000 ам.доллараар заржээ гэсэн үг болохоос бүх койн, түүний дотор таны койн баталгаатай 1000 ам.доллар болчихлоо, та яг баян болчихлоо гэсэн үг биш. Та койндоо 1000 ам.доллараар авах шинэ эзэн олж, мөн мөнгөжүүлж чадвал л баян болно. Энэ бол хамгийн хэцүү нь” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Та хэдэн сая биткойнтой байлаа гээд түүгээрээ байр, машин авч чадахгүй. Ингэхээр та зөвхөн нэг нэгний серверт л бүртгэлтэй саятан болохоос бодитоор таны халаасанд байхгүй гэсэн үг юм. Биткойн санхүүгийн зах зээлд байр сууриа эзлэхийн тулд эдийн засгийн олон шалгуурыг давна. "Жи тайм"-ын алдааг давтаж шүүхийн танхим сахиж суух гээгүй л бол сайтар судалж байж биткойн авах эсэхээ шийдэхийг эдийн засагчид сануулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Virtual gedeg yu gesen ug bolohiig ehleed oilgoosoi.hooson muruudul,hooson oron zaig bii bolgoson ezen ugui oi sanamj shuu dee.ok
MAnai uls tulbur tootsoog yadahdaa dotooddoo hiihiig zuvshuurbul bolno
MANAI ULS BITKOINOOR TULBUR HIIH UGUIDEE HIZGAARLAGMAL CH GESEN ZUVSHUURVUL ASUUDALGUI IH MEDEGCHIDEE DELHIIN TULBURIIN HEREGSLEL IREEDUID KPIBTOI BALYUT BOLOH NI TODORHOI