.jpg)
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2025 оны эхний хурлаа хийлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
2025 ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий. Монгол Улсад өнөөдөр 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд байгаагаас 13.200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурчээ. Манай улс Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтдээ онцгойлон анхаарч, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гэр бүлд чиглэсэн нэгдсэн бодлогогүй, дорвитой арга хэмжээ аваагүй байна.
Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүддээ тусгаж, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Ийнхүү хуулийг шинэчилснээр хүүхдийн асаргаа, тэтгэмж, хамгаалын сайжруулж, тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулах, хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлэх юм.
.jpg)
.jpg)

.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Шал худлаа.өнөөдөр хүртэл 1 эрэгтэй хүүхдээ хашаа мөргүүлээд цохиод бсан.хэлсэн чамд хамаагүй гэж б.алээ..далд хэлбэрээр хүүхэд зодож бгаамдаа