Нийтийн эзэмшлийн зам талбайг 1200 гаруй үйлчлэгч цэвэрлэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 27

2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг нийт 36 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 230 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 4030 тонн давс, 6260 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Мөн иргэд өөрсдийн зорчдог явган зам халтиргаатай байвал 11-310005 утсаар мэдээлэл өгөх боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.29.146) 2025 оны 03 сарын 13

Сансарын тунель орчмоор хужир цацах аа болиоч ээ. бужигнасан цайвар нарийн тоосонд яаж амьсгалах бэ ХТ?

1  |  0
Close menu