Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашдаа авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар хэлцжээ.
Энэ талаар дараах мэдээллийг өглөө.
1. Эрүүл мэндийн салбар ачаалалт өндөр байгаа, орны хүрэлцээ муу байгаатай холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлтийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
Битүү орчинд амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны аравдугаар сарын 01-ээс арваннэгдүгээр сарын 01-ны өдрийг хугацаанд 22 цагаас хойш ажиллахыг хязгаарлах шийдвэрийг гаргаж, аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүллээ.
2. Их, дээд сургуулийн оюутнуудын дотуур байранд халдвар гарч байгаатай холбогдуулан, халдвартай оюутнуудыг тусгаарлан ажиглах, хөнгөн тохиолдлыг тусгаарлан эмчлэх байртай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг БШУ болон ЭМ-ийн сайдад үүрэг болгосон.
3. Өмнө нь дотоодод халдвар гараагүй байх үед Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийг зохицуулахдаа тээврийн хэрэгслийн толгой солих буюу хүн хоорондын комтакт үүсгэхгүй байдлаар зохицуулаад явдаг байсан. Энэ журам үүргээ гүйцэтгээд дууссан учраас цаашид Алтанбулаг боомтоор тээвэрлэлт хийхэд толгой солихгүйгээр тээвэрлэгч нар шууд ачаа буулгах цэгрүүгээ явах зохицуулалтыг хийхийн тулд уг журмыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан.
Сэтгэгдэл ( 3 )
10saraas haa
УОК ер нь л эрүүл бус шийдвэр гаргах юм даа, Алтанбулагийн боомтоор орж ирсэн Оросууд одоо УБ хүртэл яваад энд ирж баахан тахал тараагаад л буцах болж дээ.
22.00 цагаас хойш хөл хорио тогтоогооч ээ, ЭМЯ чинь ийм санал гаргаад удаж байна ш дээ, үндэслэлтэй л болоод ийм санал гаргасан байх гэж бодож байна.