Эрүүл мэндийн салбараас төрсөн "ОЛИГАРХИ" буюу Б.Бямбадоржийн ОВЛИГОГҮЙ ҮЙЛДЛҮҮД-I

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 21

Орчин үед монголчууд "олигархи" гэх үгийг хараал мэт ашиглах болж. Янз бүрийн аргаар хөрөнгөжсөн хэсэг бүлэг цөөн хүмүүс төрийг мөнгөөр худалдан авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэн, улмаар эрх ашигтаа зохицсон дэг жаягаар засаглах дэглэмийг  "олигархи" гэж ойлгодог болохоор тэр биз. Тэгвэл Монголын төрд тэр тусмаа эрүүл мэндийн салбараас төрсөн нэгэн олигархийн тухай энд өгүүлэх гэж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржид холбогдох хууль бус үйлдлүүдийг нийтэд ил болгож, энэ салбарт бугшсан идээ бээрийг хагалах цаг болсон талаар эх сурвалжууд манай сонины редакцид хандаад буй юм.

Б.Бямбадорж 1995 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөж, Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт Сэхээний тасгийн эмчээр нэг жил ажиллажээ. Улмаар 1996-1999 онд АУИС-ийн Клиникийн төв эмнэлэгт их эмч, 1999-2018 он хүртэл Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, захирлаар ажиллаж байсан түүхтэй нэгэн. Энэ талаар эх сурвалж “Б.Бямбадорж нэгдүгээр эмнэлэгт захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрийн “Эрин” нэртэй хувийн эмнэлгээ барьж амжсан байдаг. Төрийн эмнэлгийн эмч хүн эмнэлэг барих хэмжээний цалин орлоготой байсан гэдэгт итгэх үү. Эрүүл мэндийн салбарын тендерт томоохон үүрэгтэй оролцдог нөхөр гэдгийг салбарынхан андахгүй” хэмээсэн юм. Нийгмийн хамгийн эмзэг төдийгүй их хэмжээний хөрөнгө мөнгө урсаж байдаг эрүүл мэндийн энэ салбарт Б.Бямбадорж хэрхэн авлига, хээл хахууль “цэцэглүүлсэн” тухай баримтыг одоо сөхье. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байдаг. Ганцхан жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон цагаас эхлэн түүний хууль бус үйлдлүүд улаан цагаандаа гарчээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржийн талаар УИХ-ын гишүүд, тодорхой иргэд, яамны болон төсөл хөтөлбөр, ТББ-ын төлөөллүүдээс дараах гомдлууд ирсэн талаар эх сурвалж бидэнд өгсөн юм.

 

Баримт: нэг

Б.Бямбадорж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа хэрхэн авлигатай холбогдсон талаар нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр ”Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019  оны тавдугаар сарын 28-ны өдөр энэ үйл явдал болсон байдаг. “Хар чонот” компанийн захирал н.Баянцагаан тухайн өдрийн 14.30 цагт Төрийн ордны 405 тоот өрөөнд Эрүүл мэндийн сайдтай уулзсан. Тэр уулзалт дээр н.Баянцагаан “Танай төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Говьсүмбэрийн 100 ортой эмнэлгийн тендерийг авч өгье. Нэг тэрбум төгрөг өг гэлээ. Тэр надаас мөнгө нэхэхэд, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Баярсайхан хамт байсан. Би 100 сая болохгүй юу гэж асуухад “Үгүй нэг тэрбум” гэсэн. Би үүнийг хаана ч хэлнэ. Би бол Монгол Улсын гавьяат барилгачин, “Хар чонот” компанийн захирал, эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан, энэ салбарт олон бүтээн байгуулалт хийсэн гавьяат барилгачин хүн. Яагаад бүтээн байгуулалтад оролцох эрхийг минь ингэж боож хааж байгаа юм бэ. Нэг тэрбум төгрөг тендерт ялахын тулд өгөхөөр компанид ашиггүй, хүмүүсээ юугаар цалинжуулах юм бэ. Намайг удаа дараа утсаар ярьж дарамтлан тендерийн асуудлыг би шийднэ. Нэг тэрбум өгчих гэсэн. Тиймээс би тантай уулзаж байна гэсэн болно”хэмээсэн байдаг.

 

Баримт: хоёр

Б.Бямбадоржийн бусдыг дарамталдаг бас нэг баримт. Азийн Хөгжлийн Банкны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, багийн дөрвөн гишүүний хамт нэгэн гомдлыг 2019 онд гаргаж байжээ. Тус гомдолд “Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн менежментийн багийн тендерийн сонгон шалгаруулалт дуусч хаанаас ч ямар ч гомдол гараагүй байхад компанитай гэрээ байгуулахгүй гурван сар гацааснаас энэ оны сүүлд ашиглалтад орох эмнэлэг ирэх оны эхний улирал руу шилжиж байна. Ид ханиадны үед эмнэлгээ нээх гэж зүтгэж бид ажиллаж байна. Гэтэл шалгараад дууссан тендерийн нөхцөлийг Б.Бямбадорж дарга өөрчил гээд байна. Тэгвэл дахин тендер зарлах хэрэгтэй болно. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна” гэжээ.

Баримт: гурав

Б.Бямбадорж төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Дорноговийн 100 ортой эмнэлгийн ажлын хэсгийг хуралдуулахгүй нэг сар гацааж байжээ. Энэ талаар тухайн үед яамны  Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга “Төрийн нарийн бичгийн дарга яагаад ч хөдлөхгүй байна, Учирлаж хэлээд ч нэмэргүй юм” хэмээн удаа дараа мэдэгдэж байжээ. Ийнхүү Б.Бямбадоржтой холбоотой гомдол мэдээлэл хамт ажиллагсдаас нь байнга ирдэг аж. Тухайлбал, эмнэлгүүдийн гуанз, эмийн сангийн гэрээг өөр дээрээ татна гэж дарга нарыг цуглуулан дарамталсан тухай гомдол эмнэлгүүдийн удирдлагуудаас ирүүлж байжээ. Энэ мэтчилэн хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн ажил гацаасан, ёс зүйгүй үйлдлүүдийг Б.Бямбадорж удаа дараа гаргаж байжээ. Уг нь яамны төрийн нарийн бичгийн дарга хүн салбарынхаа төв аппаратын бодлогыг зангидаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар стандартыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай. Гэтэл Б.Бямбадорж тэгсэнгүй. Тиймээс ч АТГ-аас  түүнийг шалгаж, тун удалгүй Б.Бямбадорж “өөрийн хүсэлтээр” гэх нэрийн дор ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Авлига, хээл хахуультай нэр холбогдсон, олны дунд “Эрүүл мэндийн салбараас төрсөн олигархи” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бямбадорж энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын даргаар томилогдов. Тэрбээр тус газар ирсэн цагаасаа эхлээд удирдлагын багаа шинэчлэх нэрийн дор НЭМГ-ын харьяа байгууллагад албан тушаалын халаа сэлгээг хийгээд эхэлжээ. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, Энэрэл эмнэлэг, Шүдний төв, 103 түргэн тусламжийн төвийн удирдлагуудыг өөрчлөөд байгаа аж. Цар тахлын хүнд бэрх цагт хүн амынхаа эрүүл мэндийн төлөө тууштай зүтгэх гол үүргээ умартаж, албан тушаал, халаа сэлгээнд хамаг анхаарлаа хандуулаад буй нь дээрх баримтаас бэлхнээ харуулах биз ээ. Ямартаа ч түүний энэ овлигогүй үйлдлүүдийн талаар Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-д гомдол мэдээлэл ирсээр байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалж “Коронавирусний халдвараас шалтгаалаад манай ТАЗ-ийн хяналт шалгалт удааширсан нь үнэн. Гэхдээ саяхнаас хэд, хэдэн аймгуудад хяналт шалгалт хийсэн. Удахгүй нийслэл рүү шалгалтаа оруулна. НЭМГ-ын томилгооны асуудал ч энд багтаж байгаа” гэсэн юм.

 

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (192.82.82.130) 2021 оны 10 сарын 23

Ийм л нөхдүүд төрд гараад байхаар монгол улс хөгжих ү. 1 нутаг усныхан нийслэлд цуглараад байгаа юм бн даа. Чадвартай бол хамаа алга. Хоосон толгойтууд.\n\n

0  |  0
Өмхий аалз(202.179.15.3) 2021 оны 10 сарын 22

Естой булайгийн булай бна даа чи

0  |  0
иргэн(64.119.25.118) 2021 оны 10 сарын 22

булай

1  |  0
zochin (64.119.25.118) 2021 оны 10 сарын 22

Nudnii bulaig dald oruulwal taarna

1  |  0
zochin(202.126.90.5) 2021 оны 10 сарын 21

Bymbadorj pizda

0  |  0
Зочин(66.181.184.186) 2021 оны 10 сарын 22

Эхнэр Алтанзагас нь БЗД-ийн ЧУХАЛ албан тушаалд бас томилогдсон.

1  |  0
За (192.82.70.45) 2021 оны 10 сарын 22

Нийслэлийн эрүүл мэндийн газрын чанар хариуцсан мэргэжилтэн гэж татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хүн юу хийдэг вэ үхэл гаарч байна одоо ийм бугшсан гаруудаа янзлаач тэр хулгайч дарга нарыг солих нь зөв байх өө

1  |  0
Zochin(103.57.95.219) 2021 оны 10 сарын 21

Oligarh ch gh shig, bayn hun l lav bish..\n\n\n\n

0  |  0
Zo hin(202.126.88.220) 2021 оны 10 сарын 21

Shudnii Towiin zahiralaar Batboldiin Dulguun gegch yamar ch ajliin turshlagagui ambits huusun zaluug tomilood ter ni ter salbart duraaraa halaa solio hiij horongo mongo idej jaal bujignuulsaad huugdsun shu dee

0  |  0
Хмм.(202.126.89.85) 2021 оны 10 сарын 22

Сстой нэг пялдага, шуналтай нөхөр гэж ярих юм байна лээ. Одоо өөрчлөөч.

2  |  1
Уранчимэг(202.9.46.19) 2021 оны 10 сарын 22

НЭМГ-т Октябрь гэж бас 1 айхтар зальжин шар хөгшин бий дээ, эх нярайн асуудал хариуцах нэрийн доор эмэгтэйчүүдийн эмнэлгийг дарамталж эмч сувилагч нарыг өөрийн эрхшээлд оруулж дур зоргоороо авирладаг хачин муухай ёс бус тул мөн адил шалгалтад хамруулахыг хүсье.

1  |  3
нэг төгсөгч(202.179.21.223) 2021 оны 10 сарын 22

бямбадорж маань оюутан байхын оюутны байранда байрлан хамт суралцахдаа л жаахан өлөндүү байсан. сургууль төгсөөд эмч хийхдээ анагаахын оюутны дотуур байранд л аж төрөхдөө өмчгүй хүний өлөн сэтгэлгээ суусан юм шиг байгаам, ЭМЯ-ны олон олон сайд солигдох мөчид л аль хэзээний сайд болох хүний өрөөний үүдэнд нь чемдодан шахуу цүнхтэй л сууж байдаг байсан даа, одоо ч тийм, ламбаа ЭМЯ-ны сайд байхдаа л энэ бямбадорж, халдвартын няихүү нараар их юм зөөлгөж байсан, хоорондоо их төстэй өлөн сэтгэлтэй өлөн нөхдүүд юм даа гэж өрөвдөж байсан, хөөрхий, өлөн хүмүүс дээ

3  |  1
Мандаа нь байна аа(64.119.21.201) 2021 оны 10 сарын 21

Мандахбаяр олигархын тухай нэг сайхан бичээч

0  |  0
зочин (202.55.191.194) 2021 оны 10 сарын 22

1-р эмнэлгийн нүх сүв болгонд эмийн сан , мухлаг бүгд энэ хүнийх

2  |  0
МУУ ХҮН(103.212.118.206) 2021 оны 10 сарын 22

ӨВ-ийн муу оркуудын нэг.

2  |  0
ytr(202.21.124.4) 2021 оны 10 сарын 22

Iim teneg zxuil turiin alband bj bolohuu. Ene nuhriig TAZ shalgaasai

1  |  0
Зочин(66.181.180.127) 2021 оны 10 сарын 22

Эмнэлгийн гадаа ковид-оор нас барсан залууг архичин байсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан нөхөр байна ш дээ. Энэ их хүн муутай хүн

3  |  1
Ner(66.181.161.120) 2021 оны 10 сарын 22

Onigoi onigoi

1  |  0
Top