-Б.БЯМБАДОРЖООР УДИРДУУЛАХ БОЛОМЖГҮЙ ГЭДГЭЭ НЭМГ-ЫН АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНД МЭДЭГДЖЭЭ-
Гуравдугаар тунгаа тариулж яваад эмнэлгийн гадаа нас барсан харамсалтай хэрэг хэдхэн хоногийн өмнө гарав. Цар тахлаар нас барагсдын тоо улам олширч, эм тариур тасарч иргэд аргаа барж буй энэ цаг дор Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын удирдлага юу хийж явна вэ. Салбартаа тулгамдаад буй асуудал, өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагын менежментээр хангаж, хамаг анхаарлаа ард олны эрүүл мэндийн төлөө төвлөрүүлэх учиртай Б.Бямбадорж дарга харамсалтай нь төрийн албанд дураар дургиж, албан тушаалын халаа сэлгээ, тендерийн ажилд хамаг анхаарлаа хандуулж яваа мэдээлэл байна. Түүний нэр холбогдсон булхай, будилаантай хэргүүд эхнээсээ дэлгэгдэж, Шадар сайдын чихэнд хүртэл хүрээд амжжээ.
Тодруулбал, Б.Бямбадорж нь НЭМГ-ыг самарч, албан тушаалын халаа сэлгээ хийж, түүгээр ч зогсохгүй эрх ашгийн зөрчилтэй байж болзошгүй болчимгүй үйлдүүдийг удаа дараа хийж буй талаар тус газрын алба хаагчдын төлөөлөл өчигдөр Шадар сайд С.Амарсайханд гомдол мэдээлэл хүргүүлсэн байна.
Тус гомдол мэдээлэлд “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж нь томилогдон ажиллах есөн сарын хугацаандаа Засгийн газрын тогтоол, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, халдвар дэгдэж байгаа энэ үед оновчгүй шийдвэр гаргаж, байгууллагын бүтцэд өөрчлөлт хийсээр байна. Иймээс төрийн албаны мэргэжилтнүүд бид энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Захиргааны хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна. Үүнд, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2021.04.13-ны А/275 тоот захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтцийг шинэчлэн баталсныг 2021.04.16-ны өдөр НЭМГ-ын хамт олонд цахим хурлаар гэнэт танилцуулсан болно. Танилцуулсан бүтцээр тус газар нь хоёр орлогч даргатай, 54 албан хаагчтай, найман хэлтэстэй болон өргөжиж нийт албан хаагчдын 19 нь удирдах албан тушаалтан болж, нэг хэлтэс гэхэд нэг дарга, нэг ахлах мэргэжилтэнтэй болох жишээтэй бүтэц хийснээ танилцуулав. Хуучин бүтцээр таван хэлтэстэй байсан нь найм болон өргөжиж, хоёр орлогч даргатай төрийн данхар бүтэц бий болгоод байна.
Энэ нь Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь заалт /... шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Шинээр томилогдож байгаа орлогч дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд нь төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны ерөнхий болон тусгай шаардлага, төрийн албан тушаалд томилох журмыг хангахгүй байгаа нь төрийн алба мэргэшсэн байх, мерит зарчмаар дэвших гэсэн шаардлагад нийцээгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...төрийн албаны төв байгууллага өөрөө эсхүл иргэний гомдол мэдээллийн дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ” гэж заасны дагуу дээрх томилгоо болон НЭМГ-ын бүтэц үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн гомдлыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа гаргав” гэжээ.
Б.БЯМБАДОРЖ 15 ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ТЕНДЕРИЙН ГИШҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНД ӨӨРИЙН ЗӨВЛӨХӨӨ ОРУУЛЖЭЭ
Түүнчлэн тус мэдэгдэлд Б.Бямбадоржтой холбоотой маш ноцтой асуудлыг дурджээ. Тухайлбал, Б.Бямбадорж нь 15 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж 2021 онд худалдаж авах” тендерийн гишүүнээр асуудал хариуцсан мэргэжилтэнг оруулаагүй гэнэ. Улмаар тус тендерийн үнэлгээний хороонд өөрийн санхүүгийн зөвлөх Т.Баярсайхан гэх этгээдийг оруулсан аж. Т.Баярсайхан нь Б.Бямбадоржийн орон тооны бус зөвлөх юм байна.
Дараагийн нэг ноцтой мэдээлэл мөн л тендертэй холбоотой байна. Тодруулбал, Б.Бямбадорж нь “Хүчилтөрөгч өтгөрүүлөгч тоног төхөөрөмж худалдан авах ажил”-ын тендерт мөн хувийн ашиг сонирхлоор хандсан ажээ. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн №02 тоот тогтоолоор баталсан “Үнэлгээний хороо”-ны бүрэлдэхүүнд ажиллах иргэдийн нэрсэд батлагдаагүй, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бус бүр ТББ-аас хоёр хүнийг оролцуулжээ. Түүгээр ч зогсохгүй энэ тендерт хамгийн бага үнийн санал хэлсэн “Космос тех Монгол” ХХК-ийг шалгаруулах чиглэл өгч шалгаруулсан тухай мэдээлэлд дурджээ.
НЭМГ бол төрийн томоохон төв байгууллага. Ийм байгууллагад Б.Бямбадорж шиг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй, авлига хахуулийн хэрэгт нэр холбогдож байсан хүнээр удирдах албан тушаал хашуулна гэдэг зүйд нийцэх эсэхийг холбогдох байгууллага нь анхааралдаа авах цаг нь болжээ. Ялангуяа АТГ, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон холбогдох хууль хяналтын байгууллага Б.Бямбадоржийг шалгаж, Монгол төрийн албыг “цэвэрлэнэ” гэдэгт найдъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 13 )
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо
Хуулийн зөвлөх нэртэй самараачинтайгаа нийлээд ковидь хууль нэрээр ашиг сонирхол нэг хүмүүстэй самарч байгаа нь нууц биш .
Ard olon obchin tahald nerbegdeed delhii niiteeree temtsej baihad ene hvn Emch gej helegdeh erhgvi hvn ilvv vumand shunaad baidag ni Obchin bhaa oilgohgvi bna
Бямбадорж гэх хүний ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабзар нар бий.төрийн албаны зөвлөл төрийн албан хаагч нарын эрх ашгийг хамгаалж чадхаа больсон болох нь энэ жишээ харуулж байгаа болно.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга бямбадоржийн ард хамгаалдаг хүмүүс нь ерөнхийлөгчийн тамгын дарга содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.
Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчидаа хамгаалж чадахгүй байна.ковидын хууль гэдгээр албан хаагч нарын эрх ашгийг хамгаалж чадахгүй , сул дорой болсон жишээ энэ юмаа.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэх бямбадоржийн ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.тэгэхдээ хууль ялдаг юм шүү.үнэн ялдаг юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэх бямбадоржийн ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.тэгэхдээ хууль ялдаг юм шүү.үнэн ялдаг юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэх бямбадоржийн ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.тэгэхдээ хууль ялдаг юм шүү.үнэн ялдаг юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэх бямбадоржийн ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.тэгэхдээ хууль ялдаг юм шүү.үнэн ялдаг юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гэх бямбадоржийн ард ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэх содбаатар, нийслэлийн засаг дарга сумьяабазар нар байдаг.тэгэхдээ хууль ялдаг юм шүү.үнэн ялдаг юм.
Албан ёсоор авлигатай тэмцэх газарт бямбадоржыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргавал шалгалт оруулах болно.
Авлигатай тэмцэх газарт бичгээр гомдол гаргах хэрэгтэй.нэн ялангуяа тендертэй холбоотой сүүлийн баримттай холбоотой баримтаа гомдол гарга.тэгсэн цагт авлигатай тэмцэх газар шалгах болно.