Анжелина Жоли экс нөхөр Брэд Питтийнхээ 58 насны төрсөн өдрөөр хүү Пакс Тиен Жоли-Питтийн хамт зугаалж, олны анхаарлыг татсан талаар өчигдөр /2021.12.19/ "Dailymail" мэдээллээ.
Зургаан хүүхдийн ээж Жоли хүүтэйгээ Холливудын Фред Сегалд өдрийн хоол идэж, дэлгүүр хэсч, цагийг сайхан өнгөрүүлж байгаа нь папарацид өртсөн байна. Өдгөө 46 настай "Мөнхийн од" маань хар тренч цув өмсөж, ээмэг зүүн, улаан өнгийн гоёмсог маникюр хийлгэжээ. Мөн Кристиан Диорын хар савхин цүнх барьсан байв.
Хүү Пакс нь бараан өмд, цагаан пүүз, цагаан цамц, цайвар саарал өнгийн салхинаас хамгаалах хүрэм өмсөж, хар малгай өмссөн нь илүү энгийн харагдаж байна. Тэр ч бас ээжийнхээ адил нэг удаагийн хар маск зүүжээ.
Брэд, Анжелина хоёр 2019 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан. Гэхдээ тэд 20 настай Мэддокс, 18 настай Пакс, 16 настай Захара, 15 настай Шило, 13 настай ихэр Нокс, Вивьен гэсэн зургаан хүүхдийнхээ асран хамгаалалттай холбоотой асуудлаар одоо ч холбоотой байгаа. Брэд Питт хүүхдүүдтэйгээ уулзах эрх нэг удаа алдаж, шүүхээр эрхээ буцаан сэргээлгэж чадсан.
Сэтгэгдэл ( 0 )