УИХ-ын чуулганы пүрэв гаригийн (2021.12.23) хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улмаар гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын АН, МАН-ын гишүүд өргөн мэдүүлсэн байдаг. Уг өөрчлөлт хэрэв батлагдвал тэтгэвэрт гарч буй иргэд сүүлийн долоон жилийн хугацааны дунджаар тэтгэврийн хэмжээ тогтоолгодог байдлыг таван жил болгон бууруулах юм. Ингээд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлж, асуулт асуусныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Тэтгэврийн шинэчлэл хийхийг бол дэмжиж байгаа. Манай тэтгэврийн хэмжээ бол яалт ч үгүй бага байдаг. Засгийн газрын өргөн барьсан Тэтгэврийн хууль байгаа шүү дээ. Түүнтэйгээ нэгтгээд явчихаж болдоггүй юм уу. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгаа. Сүүлийн таван жил илүү цалин авсан хүмүүс нь хожоод, олон жил цалин нь нэмэгдээгүй ахмадууд маань хангалттай тэтгэвэр авч чадахгүй юм биш үү. Эцэст нь асуухад ямар хэмжээний нэмэгдэл зардал гарах вэ. Дөрөв, таван тэрбум төгрөг тооцоод байх шиг байна. 2022 оны төсвийг бид баталчихсан. Баталсан төсвөөс гадуур зардал гарах гээд байгаа. Үүнийг яаж аргалах гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ер нь бол Ардын намын бүлэг бол энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг саналыг тавьсан байгаа. Энэ хуульд бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо цалингийн дунджийн таван жилээр бодох тухай асуудал байгаа юм. Илүү тэтгэвэр авах боломж нь бүрдэнэ. Эрт өөрөөр хэлбэл хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн асуудал бол тусдаа асуудал. Үүн дээр манай АН-ын бүлэг хоёр жилийн өмнө тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох ёстой гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Зарим МАН-ын гишүүн өргөн барьсан сурагтай байгаа.
Түүнийг маш яаралтай хэлэлцэх юм бол бид олон ахмадуудынхаа тэтгэврийн хэмжээг 500 мянга болгох боломж бүрдэх юм. Багц хуультай нэгтгээд хэлэлцэх гэхээр хоёр асуудал үүснэ. Энэ хуулиар долоон жилийг багасгаж таван жилийн дунджаар тэтгэвэр тогтооно. Гэтэл Засгийн газрын өргөн барьсан багц хуулиар долоон жилийг жил бүр гурван сараар нэмэгдүүлээд цаашдаа 10 жил болгоно. Ингэх юм бол тэтгэвэр улам багасаад ахмадууд хүнд нөхцөлд орно шүү.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Энэ хуулийн төслийг Засгийн газраас дэмжээгүй юм байна. Ямар үндэслэлээр дэмжээгүй юм бэ гэхээр тухайн хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль болон эрх зүйн бодлогод нийцээгүй, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийн үндсэн Засгийн газар дэмжээгүй юм байна. Тэтгэврийн ялгаа, зөрүү маш их байгаад байгаа шүү дээ. Энэ чинь тэр зөрүүг бүр нэмэх гээд байгаа юм. Тойрогтоо яваад очихоор насаараа төрд ажилласан багш, эмч нар маш бага тэтгэвэртэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа өндөр настнууд байна.
Гэтэл саяхан ажилд ороод таван жил төлчихөөд өндөр тогтоолгоод хүмүүс тэтгэвэрт гарах гээд байна шүү дээ. Энэ чинь шударга ёсны зарчимд, Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй гэдгийг дахин дахин хэлье. Харин Засгийн газраас өргөн барьсан багц хуулийн суурь зарчмыг нь зөв болгоё л доо. Аль болгон бид ингэж аргацаасан байдлаар явах юм бэ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага бол өнөөдөр цар тахлын үед маш чухал. Энэ нөхцөл байдлыг АН-ын бүлэг урьдчилж хараад тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хуулийн төслийг өргөн барьсан. Тэтгэвэр тогтоохдоо таван жилийн дунджаар тооцсоноор ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүс өндөр тогтоолгох боломж бүрдэнэ. Сүүлийн хэдэн жил бас цалингийн дундаж хэмжээ ч өслөө шүү дээ. Бусдаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн доод хэмжээ 320 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүнд энэ хуулийн үйлчлэл яг бүрэн хамрагдахгүй байгаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Б.Пүрэвдорж нарын гишүүдийн өргөн барьсан энэ хуулийг дэмжиж байгаа. Санаа болоод агуулгын хувьд зөв. Гэхдээ ийм косметик засвар тодорхой үр дүнд хүргэхгүй. Өнгөрсөн парламентын үед УИХ-ын дарга захирамж гаргаад тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан. Бидний таван гишүүн энэ ажлын хэсэгт хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан. Тэтгэврийн олон тулгуурт тогтолцоотой болгох хууль юм. Энэ хууль 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Тэр үед яасан бэ гэхээр “Одоо наад хуулийг чинь Засгийн газраас оруулж ирэх багц хуультай нэгтгээд шийднэ” гэсэн. Тэгээд арванхоёрдугаар сард оруулж ирнэ гэсэн боловч нэг жил хүлээсэн ч одоо хүртэл хэлэлцээгүй л байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Чуулганы танхимд гоё юм ярих яах вэ. Гараад бодит амьдралыг хар. Ахмадууд өлбөрч үхэхэд ойрхон болчихоод байна. Яриад л байдаг. Миний мэдэхийн 2012 оноос хойш тэтгэвэр дорвитой нэмэгдсэн юм алга. Бараа бүтээгдэхүүний үнэ яаж нэмэгдсэнийг хар л даа. Нэг талх, хэдэн өндөг авахад 48 мянган төгрөг болчихсон. Энэ мөнгөөр ахмадууд амьдрах боломжтой юу. Нийгмийн даатгалд өгсөн мөнгийг нь хэдэн зуун тэрбумаар нь банкуудад хадгалаад, янз бүр болдог. Энэ мэтээрээ явбал ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс тэтгэвэр яаж төлөхгүй байх вэ гэдэг рүү орно.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Засгийн газар саяхан УИХ-д Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьсан. Үүнд Н.Учрал, Б.Пүрэвдорж нарын хуулийг нэгтгээд явах зарчмын байр суурьтай санал нэг байна. Нэгдүгээрт, би тэтгэвэр нэмэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. 2021 болоод 2022 оны төсөвт тэтгэвэр нэмээгүй. Үндэсний статистикийн газраас мэдээлснээр инфляц 10.7 хувьд хүрчихсэн байна. Махны жижиглэнгийн үнэ хоёр дахин нэмэгдсэн байгаа юм. Хоёрдугаарт, Ч.Ундрамын ярьсан тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэдэгтэй бас санал нэгдэж байгаа.
Ж.САЙХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 14 )
Tetgeweriin dood hemjeeg 500myanga bolgo UIGishvvd uursduu gaduur ywaad har urgun heregleenii baraanii vne ymar bgaag balai nar mini heden nastanguud chini ulburch vheh deer tulaad bna.Yaraltai tetgeweree nem.
Ta niitiin teevert suugaad 1-2 buudal yavaad uzeerei. 55-65 nasny tor zasagtaa gomdoj haraal helsen uilj yavaa humuus ih bna. Gadnaasaa muuhai haragdah bolovch, unendee ZG ba 76 gishuun ta nar buruutai. Amidral ruu ortsgoo ta nar!!
Улсад ажиллаж нийгмийн даатгал тасралтгүй төлж тэтгэвэрт гарах болохоор багаар тогтоодог. Даатгуулсан мөнгөө тэтгэвэр болгон авах болохоос улсаас зүгээр авч байгаа юм биш ээ, ажилласан жилүүдээс 5 жилийг сонгоод тогтоолгох нь зөв, дэмжиж байна
Улсад ажилласан жилээрээ тэтгэвэр тогтоох нь зөв , тэр дундаа 20 - 30 жил ажиллачихаал бага тэтгэвэр тогтоогддог . Иймд тэр ажилласан жилүүдээсээ 5 жил сонгож тэтгэвэр тогтоох нь зөв. Жаахан ч гэсэн нэмэгдэж ахмадуудад амьжиргаанд нь хэрэгтэй байна. Дэмжиж байна
Тэтгэврээ нэмээ ч
тэтгэвэрээ үнэийн өсөлтөй нэмээд б.на гэсэн яагаад худлаа яриад б.гаа юм бэ .юмны үнэ 10P % өсөөд тэтгэвэрээ нэм.
5нжилээр бодох. Нь зөв шүү
Ахмадуудаа одоо босоцгооё тэмцэe МАН сөнөтүгээ Хурдан бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болго
Юм л бол тогтолцооны буруу,шинэчлэнэ гэж хэдэн жил ярих ёстой юм бэ?Миний мэдэхээр Багараа 10-дд жил цаашилбал 20 гаруй жил ярьж үлгэр болгоод зогсохгүй домог болохоор цаг хугацааг өнгөрөөлөө. Одоо болоо юм биш үү? Худлаа гэвэл Алтанбулаг,Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулна гэж лавтай 25-26 жил улиглав.гээд цааш ууртаас урт дараалаар хөвөрнө дөө үнэн шүү..Хамгийн ойрхоны жишээ гэвэл 25-26 жилийн өмнө эрээн ямар байлаа даа.Өнөөдрийн Бээжин хотыг одоогоос 125 жилийн өмнөхөөр харьцуулаад хар
Улсын төсөв баталсан гэдгээр бамбай барьж тэтгэвэр нэмэх асуудлыг хойшлуулах,саармагжуулар арга мэхээ хойш тавиад ямар нэг эх үүсвэр олохыг иргэд шаардах болноо. Монгол улсынхаа нутаг дэвсгэрийн хэмжээгээр,3,2 сая иргэндээ хүрсэн бодлого явуулах нь засгийн газрын үүрэг.Үүргээ биелүүлэх цар хэмжэнд харах мэийгүй толгой нь овоо танхар сэтгэдэг уураг тархи атгын чинээ байгаа бол зайгаа эртхэн тавих нь ёс зүйд яв цав нийцнээ.чадахгүй бол шаарданааа..Зөвхөн Хэнтий аймаг,Бэрх тосгоны хэмжээнд төсвийг хуваарилах жалга довийн үзэл байж таарахгүй ээ
Ed nar yaagaad ard tumnii toloo bdaggui yum be.Purevdorj mash tsagaa olson huuli oruulsan.harin ch ih hojuu bn.Ta nar demjij chadahgui bol naad ordonoosoo zuceer l Zailaarai.
МАНгарууд хувийн ашиг сонирхолоо хамгаалсан, эх орны эрх ашигийг зөрчсөн луйварын шинжтэй хуулийг Үндсэн хуулиа зөрчөөд 1 минут хүрэхгүй хугацаанд баталдаг . Ядарсан хөгшидийн тэтгэвэрийг багах нэсэх болохоор Үндсэн хууль зөрчсөн энэ тэр гээд хөдөлдөггүй яасан бузартай амьтад вэ? Сонгууль болохоор МАНгаруудыг дагаж гүйж, бүх л бохир ажлыг хийж 200К авч сонгуулийн дүнд нөлөөлдөг ХӨГШЧҮҮЛ элгээрээ хэвтэж байгаагаа ойлгооч ээ. МАНгаруудыг дагаж гүйлдэхээ болиоч ээ?