"BTS"-ын Jin үнэтэй хувцас гаргасан гэх шүүмжлэлд өртөв

2022 оны 01 сарын 05

BTS хамтлагийн дуучин Жин болон "Hybe"-ын хамтран гаргасан унтлагын хувцас болон дэр хэт өндөр үнэтэй байна гэх шүүмжлэлд өртжээ.

Тэдний гаргасан унтлагын хослол энэ сарын 2-ны өдөр худалдаанд гарсан бөгөөд 119,000 воны (Ойролцоогоор 99 ам.доллар) үнээр худалдаалагдаж байгаа аж.

Харин түүний нэрийн дэр 69,000 воноор (58 ам.доллар) худалдаалагдаж байгаа юм. 

 


Шүүмжлэгчдийн хэлж буйгаар энгийн унтлагын хувцас 10-20 ам.долларын үнээр худалдаалагддаг.

Харин алдартай дуучин тус бүтээгдэхүүнийг гаргасан учраас хэд дахин үнэтэй байгаа нь зохимжгүй явдал гэж фэнүүд нь хүртэл шүүмжилжээ. 

 

 

Харин энэ шүүмжлэлд Жин "Унтлагын хувцас урт өдрийн дараа таныг тайвшруулж, тэврэхэд зориулагдсан. Харин дэр таныг бат бөх нойрсоход туслах болно. Материал, загвар, өнгө зэргийг бий болгохын тулд би их хугацаа зарцуулсан. Компаниас өндөр чанартай материал ашиглахыг хүссэн. Үнийн хувьд юу болоод байгааг би сайн мэдэхгүй байна. Би ч мөн адил цочирдсон" гэх тайлбар өгчээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top