Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Алтан бөмбөрцөг" наадмын 79 дэх удаагийн шагнал гардуулах ёслол энэ сарын 9-нд болно.
Тус наадмаас "Шилдэг гол дүр"-ийн шагнал авах өндөр магадлалтай хэмээгдэж байсан "Squid Game" цувралын гол дүрийн жүжигчин И Жон Жэ шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзжээ.

Энэхүү мэдээллийг түүний харьяалагддаг компани өнөөдөр (2021.01.05) албан ёсоор зарласан байна.
"Алтан бөмбөрцөг"-т оролцохгүй болсон шалтгаанаа тэрээр "Нэгдүгээрт, "Netflix" наадамд албан ёсоор бүтээлээ илгээгээгүй. Нөгөөтэйгүүр ковидын нөхцөл байдал, хөл хорио зэргээс шалтгаалан ёслолын арга хэмжээнд оролцох боломжгүй болсон" хэмээн тайлбарлажээ.

Жүжигчин И Жон Жэ "Шилдэг эрэгтэй гол дүр" номинацад нэр дэвшсэн бол "Squid Game" кино "Телевизийн шилдэг цуврал" номинацад, жүжигчин О Ён Су "Шилдэг туслах дүр" номинацад тус тус нэр дэвшээд байгаа аж.
Киноны уран бүтээлчид энэ удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд мөн тодорхой шалтгааны улмаас оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

![]()


Сэтгэгдэл ( 2 )
Haha Altan bumburtsugiig boykotlood baigaam bna.
muusain mongoluudig saihan ustagaad shataagaad unen goyo