"Black Pink" хамтлагийн дуучин Jisoo-ийн гол дүрд нь тоглосон "Snow Drop" цуврал олны анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Дуулиан шуугиан ихтэй үргэлжилж байгаа тус цувралд туслах дүр бүтээсэн жүжигчин Ким Ми Сү өнөөдөр 31 насандаа таалал төгссөн байна. Энэхүү мэдээллийг түүний агентлаг баталсан бөгөөд нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Гэнэтийн энэхүү үйл явдалд цочирдсон түүний ар гэрийнхэн жүжигчин бүсгүйн үхлийн тухай элдэв цуу яриа дэгдээхгүй байхыг олон нийтээс хүссэн бөгөөд оршуулах ёслолыг хаалттай хийхээр болсон тухайгаа мөн мэдэгдсэн байна.
Жүжигчин бүсгүй дэлгэцнээ цацагдаж буй "Snow Drop" цувралын Еэ Жон Миний дүрийг бүтээсэн ба "Hellbound", "Yumi's Cells", "Hi, Bye Mama" зэрэг цувралуудад дүр бүтээж байжээ.


Сэтгэгдэл ( 0 )