Пэт Дэвидсон Ким Кардашьяныг өөрчилсөн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Холливудын алдартай хосуудын нэг Кани Уэст болон Ким Кардашиан нар хоёр тийш болсон нь 2021 оны томоохон сенсаацын нэг байсан. Үлгэр жишээ гэгдэж байсан хосууд хэдийнэ хоёр талд шинэ хайр дурлалын романсаа эхлүүлжээ. 

Реалити шоуны од бүсгүй Ким Кардашьян комэдиан Пэт Дэвидсонтой болзож эхэлсэн бөгөөд шинэ найз залуу нь түүний бусдаас болон Кани Уэстээс ч хүртэл нууц байсан тэнэг гэж хэлж болохуйц занг ил болгожээ.

Тэрбээр Пэттэй байхдаа өөрийнхөөрөө байж чаддаг гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэнэг байхаас ч эмээдэггүй гэнэ. Ким өмнө нь хэзээ ч түүн шиг залуутай болзож байгаагүй хэмээн түүний ойр дотнынхон дурджээ. 

Комэдиан залуу магадгүй Кимийн дотор оршиж байсан жинхэнэ дотоод хүнийг ил болгож, өөрийнхөөрөө хөгжилтэй нэгэн байхад тусалж буй бололтой. 

 


Дуучин Кэни Уэстийн хувьд мөн л шинэ хайр дурлалын романс эхлүүлээд байгаа. Жулиа Фокс нэртэй жүжигчин бүсгүйтэй оройн зоог барьж, Бродвэй шоу үзэж яваа түүнийг жинхэнэ хайраа идэвхтэй хайж байна хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Кэни болон Ким нар ердөө замын наана, цаана амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдээ ийнхүү ойр өсгөж байгаа нь Кэнид ихэд таалагдаж байгаа тухайгаа дурдсан байна.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top