"Грэмми Авардс" хоёр дахь жилдээ хойшлогдлоо

2022 оны 01 сарын 06

 

АНУ-ын хамгийн том хөгжмийн шагнал гардуулах 64 дэх "Грэмми Авардс" хоёр дахь жилдээ хойшлогдож байна. Орон нутгийн цагаар энэ сарын 5-ны өдөр томоохон хэвлэлүүд энэ талаар мэдээлсэн бөгөөд Омикрон хувилбар дэлхий даяар тархаж буйтай холбоотой хэмээжээ. 

Шилдгүүдээ шалгаруулах чухал ч энэхүү үйл ажиллагаанд оролцох уран бүтээлчид, арын ажилчид, үзэгчид гээд л бүхий л хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд хамгийн чухал хэмээн академиас мэдээлсэн байна. 

Товлосон ёсоор энэ сарын 31-нд зохион байгуулагдах байсан тус авардсын шинэ тов хараахан зарлагдаагүй байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top