Рэйн эхнэрээ оймс өмсөж байхыг хараад дурлаж байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07


Өмнөд Солонгосын алдартай хосууд болох дуучин Рэйн болон жүжигчин Ким Тэ Хи нар өөрсдийн талаарх сонирхолтой түүхийг хуваалцжээ.

Хосууд 2011 онд нэгэн зар сурталчилгааны зураг авалтын үеэр танилцсан бөгөөд Рэйн түүнийг газар суун, оймсоо өмсөж байхыг хараад дурлаж байжээ. Учир нь алдартнуудын туслахууд тэднийг хувцсаа солиход тусалдаг ч Ким Тэ Хи энэ мэт жижиг зүйлсийг өөрөө хийж байгаа нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. 

Тухайн мөчид дуучин залууд "Тhe One" буюу зөвхөн өөрт нь зориулагдсан эмэгтэй мэт сэтгэгдэл хүчтэй төрсөн ч Ким Тэ Хи түүнийг сонирхохгүй байсан аж.

Таван удаагийн болзооны саналыг буцаасан нь залуугийн сэтгэлийг ихэд шархлуулсан гэнэ. Учир нь Ким Тэ Хи түүнийг олон бүсгүйтэй уулздаг "муу залуу" гэж боддог байсан аж. Ингэж явсаар таван удаагийн болзооны саналын дараа өөрийгөө зөвөөр ойлгуулж, буруу бодлуудыг нь залруулан, түүнтэй болзож чадсан байна. 

Хосууд өдгөө хоёр хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн алдартай хийгээд баян хосууд болжээ. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top