"Netflix"-ын шилдэг цувралаар шалгараад байгаа "Squid Game" дэлхий даяар шуугиан тарьсан. Тус киноны сонирхолтой дүрүүдийн нэг болох 1 номерийн тоглогчийн дүрийг бүтээсэн У Ён Су тус наадмаас "Шилдэг туслах дүр"-ийн шагнал хүртжээ. Ингэснээр тэр "Алтан бөмбөрцөг"-ийн эзэн болсон анхны солонгос хүн болж байгаа аж.
Өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь тус наадам энэ жил үзэгчгүйгээр зохион байгуулагдлаа.
Киноны хамт олон цар тахалтай холбогдуулан энэ удаагийн наадамд очих боломжгүй болсноо мэдэгдээд байсан юм.
"Squid Game" цуврал "Шилдэг цуврал" номинацад нэр дэвшсэн бол гол дүрийн жүжигчин И Жон Жэ "Шилдэг гол дүр"-д тус тус нэр дэвшжээ.
Сэтгэгдэл ( 0 )