Гүнгийн авхайн 40 насны ОНЦГОЙ гоёл

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Их Британийн гүнгийн авхай Кэйт Миддлтон 40 нас хүрлээ.

Түүний өчигдөр (2022.01.10) тохиосон 40 насны төрсөн өдөртөө зориулан авахуулсан гурван төрлийн гэрэл зураг олны анхаарлыг ихэд татаад байна.

Цагаан өнгийн тансаг даашинз болон гүнж Дианагийн өмсөж байсан сувдан ээмгээр гоёсон түүний эхний зураг ихэд тансаг бөгөөд ялдам харагдуулах аж. 
 


Хоёр дахь зурган дээр тэр Alexander McQueen-ий улаан даашинз болон хатан хаан Элизабетын цуглуулга дахь ээмгээр гоёжээ. 
 


Харин гурав дахь зураг дээр гүнгийн авхай мөн л цагаан өнгийн даашинзаар гангарсан ба түүний зургуудыг Үндэсний гэрэл зургийн галерейн байнгын цуглуулгад байршуулахаар болсон байна. 

Түүний өмнөх хатдын үнэт эдлэлээр гоёсон сонголтыг нь ирээдүйг харсан, өмнөх үеэ хүндэлсэн, өөрийн байр суурийг баталгаажуулсан үйлдэл гэж олон нийт дүгнэж байгаа аж. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top