Монгол залуу К-Поп алдартантай ХАМТАРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 10

Гудамжны бүжигчин З.Чингүүнийг бид "Gillette" брэндийн нүүр царайгаар ажиллаж байснаар нь сайн мэднэ.

Өмнөд Солонгост бүжигчний чиглэлээр суралцдаг тэрээр дуучин Хён  Жүний хэдхэн хоногийн өмнө цацагдсан "Let Me Drown" дууны бүжгийг хамтран дэглэсэн байна.

Тус дууны клипэнд Сүхээ хэмээх Монгол залуу мөн арын бүжигчний үүргийг гүйцэтгэжээ.

Дуучин Хён Жүний хувьд "The Boyz" хамтлагийн экс гишүүн бөгөөд гурав дахь сингл цомгоо гаргаж байгаа аж. 
 



Бүжигчин З.Чингүүн дэлхий дахинаа цацагдан, алдартай болоод буй "Street Fighter" бүжгийн шоунд "SMVK" хамтлагийн залуусын хамтаар орох гэж байгаагаа мөн зарлажээ. 

Хэдхэн жилийн өмнө Өмнөд Солонгосын хамтлаг, дуучид л алдартай байсан бол сүүлийн үед тэдний ард бүжиглэдэг бүжигчид ч мөн адил дэлхийн хэмжээнд үнэлэгдэх болсныг уг шоугаар батлан харуулсан бөгөөд 2021 онд цацагдсан "Street Women Fighter" багагүй дуулиан тарьсан билээ. 

"Street Men Fighter" энэ оны зургаадугаар сард зохион байгуулагдах тов гарсан байна. Үзэгчдийн зүгээс ч өндөр хүлээлттэй байгаа шоуны тайзнаас монгол залуугийн гал гарсан өрсөлдөөнийг харах боломжтой болох нь ээ. 

Дэглэсэн бүжиг
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.76.39) 2022 оны 01 сарын 10

эр эм нь мэдэгдэхгүй солонгос залуучуудыг дууриагаад бам уруулаа будчижээ

1  |  0
xaxxa(192.82.80.230) 2022 оны 01 сарын 10

haha xaxaxaxa

1  |  0
Top