Дэлхий даяар ковидын шинэ хувилбар болох "Омикрон" дэгдэж, манай улсад ч мөн олон нийтийн дунд халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхлээд байгаа билээ.
Уг вирус нь халдварлах чадвараараа өндөрт тооцогдож байгаа бөгөөд "Омикрон" хувилбараар өвчлөөд эдгэсэн талаараа жүжигчин Б.Барслхагва нүүр номын найзуудтайгаа хуваалцжээ.
Тэрээр "Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо. Өөрийгөө их онцгой хүн гэж бодож явсан тэнэг намайг Омикрон (анхдагчдын нэг шүү) байранд нь тавилаа. Хоолойн ангинтай учраас ангин хөдлөөд байна гэж андуураад хоолойн эм ууж явсаар байгаад хүндрүүлсэн байлаа. Ковид бол зүгээр ханиад шүү дээ гэж бичсэн мэдээлэлд итгэж ямар ч айдасгүй болчихсон намайг ёстой аваад явах шахлаа. Биеэрээ мэдрээд хэлж байна. Гурав хоног дэмийртлээ халуурч, хоолой боогдож, үе мөчөөрөө янгинаж хэд хонов, амьсгалын дутагдалд ордог юм байна. Түргэн дуудаад, гэрээсээ шууд эмнэлэг рүү ачигдлаа. Хаана очсон, хэдэн давхарт, хэдэн тоотод байгаагаа ч мэдэхгүй амьтан эмнэлэг бараадаад авлаа. Гэнэтийн бэлэг дууссангүй ээ. Хоёр уушгины 3/1 нь хатгаатай гээд, нөхөн сэргээх эмчилгээний тасагт хэвтсэн байна. Ингээд сайн эмчлүүлж аваад гарлаа. Хэвтсэн эмнэлгийн маань эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, тогооч гээд манай эрүүл мэндийн салбарынхан маань ажилдаа үнэндээ үнэнч бөгөөд сэтгэлтэй болжээ. Хоол сайн, эмчилгээ сайн, харилцаа сайн, дэглэм журам сайн. Та бүхэндээ баярлалаа. Эх оронтой байх дэндүү сайхан юм. Төлбөр хэд вэ гэсэн чинь улс дааж байгаа л гэлээ.
Гаднын оронд ийм эмчилгээ хийлгэвэл хэд болох бол бурхан минь. Эцэст нь улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар өөрсдөө халдвар маш их авч байна. Гэтэл хөөрхий бүгд л ажлаа хийж байна. Ковидын халдвар аваад би лав юун ажиллах. Алхах, амьсгалах ч тэнхэлгүй болсон шүү дээ. Өглөө 05;00 цагаас шөнө 02:00 хүртэл тасаг бүрийнхээ эмчилгээг хийнэ. Хажуугаар нь өдөр болгон хагалгаатай. Өдөрт 2-3 хан цаг л унтах юм. Та хэд маань маскаа л зүүж тус болоорой гэж хэлсэн. Тангарагтаа үнэнч байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлж байна. Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2-р төв эмнэлгийн хамт олондоо амжилт хүсье.
аан бас, төрийн албанд ажилладаг нэг залуу гэр бүлээрээ хэвтэж байсан юм. улаан бүсэд солонгос ресторанаас хоол захиалж иднэ гэж авирлаад эсэргүүцсэн эмчийг "Чи хэн бэ. Та нар надтай ингэж харьцахгүй. Нэрээ хэл" гэж нэг гангарсан. Тэр залуу ичнэ шүү!!! Хошин банди байна лээ. Та хэд маань маскаа зүүж, гараа байнга угааж, хүмүүсээс зай барьж яваарай. Цаг гаргаж, уншсанд баярлалаа. "Анхны жирэмслэлт" хэцүү байдаг юм байна аа" хэмээжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Энэ залууг дажгүй залуу гэж бодож байсан чинь хөгшин хүнтэй харьцаж байгааг нь хараад сонсоод ёстой дур гутсан шүү ГАХАЙ ХОНШООРТОЙ ХУЖАА ӨВГӨН БОЛООГҮЙЭЭ ИРЭНДЭЭ ИХ ЗАНТАЙ ЮМ БАЙДАГ НОХОЙ ДОЛОО ЧАМАЙГ ГЭЖ ХЭЛМЭЭР ЗЭВҮҮН ӨВӨӨ БАЙНАЛЭЭ.Урт цагааны урд чанадаг гоймонгийн газар гэхээр өөрөө санах байх архи уусан өөрөөсөө гадна 2 залуутай явж байсаан.Ядарсан хүнд муухай дээрэлхүү хужаа байналээ
neeh gavya baiguul than te iim yumuud erthen uhvel tna Mgl.r duuren hog nar bna
Olnii tanil bolohoor chin l sxn handaj sn emchilj bgaamoo nuguu zereg nemexiin omno deer gardag shig taniig tenger tataad awlaa maniig zagas hob gedeg shig l.. hahaha
Het taivshraad ,het nazgairaad heneggyiteed hereggyi dee..deltagaas arai gaigyi gej helj yarij bga ch haniad hatgaa tusaad yamar hetsyy bg bsn bilee dee.yag l adil ternees ch hyndhen l yum blno.syyld yldets ntr l gaitai garztai yum daa.
Муу юм холуур байг ашгүй дээ бие нь илааршиж байгаад нь сэтгэл амарлаа айлаа шүү ккк урлагын бас нэг сор минь гэж бодоод л уншаад л байлаашт кк биеэ бодоорой хийх зүйл их байгаа шүү залуу хүмүүс бидэнд амжилт
Эх нярай эмэгтэйчүүдийн 2-р эмнэлэг үнэхээр эмчилгээ үйлчилгээ сайтай, орчин нь маш цэвэрхэн, хамгийн гол нь удирдлага зохион байгуулалт, эмч ажилтнуудын хандлага харьцаа сайн юм байна лээ.
Юу гээд элийрээд байнаа
Хөнгөн гээд байсан хүндэрдэг л юм байна да