Трансформерс киноны од Америкийн мисстэй сүй тавьжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Трансформерс киноны од жүжигчин Жош Духамел Америкийн мисс Аудра Мари нар сүйн тавьсан тухайгаа зарлалаа. Тэд далайн эрэг дагуу алхаж яваад нэгэн лонх олсон бөгөөд лонхон дотроос "Аудра надтай гэрлэх үү" хэмээх бичиг гарч ирсэн байна. Гэнэтийн энэхүү үйл явдал үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан бөгөөд мисс бүсгүй "Тийм" гэх хариуг өгчээ. 

Хосууд энэ тухайгаа инстаграмм хуудаснаа хуваалцжээ. Аудра Мари "Миний зүрх үнэхээр аз жаргалтай байна. Би чамд хайртай" хэмээжээ. Харин Жош Духамел "Тэр эрэг дээрх лонхон дахь захидлыг уншаад ТИЙМ гэж хэлсэн" хэмээсэн байх бөгөөд баяр хүргэж аз жаргал хүссэн сэтгэгдлүүд дунд түүний экс эхнэр Ферги ч мөн байжээ.

Духамел, Ферги нар нэг хүүтэй бөгөөд мисс бүсгүй Маригийн хувьд 2016 онд Америкийн миссийн титмийн эзэн болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top