Rokit Bay-ийн ээлжит СЮРПРИЗ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

Өвөрмөц өнгө аяс бүхий дуугаараа олны анхаарлыг татаж чаддаг реппэр Рокит Бэй олон төрлийн салбарт хүч сорьж яваа нэгэн. Дуулахын хажуугаар тоглоом зохиож, анимейшн бүтээж, кинонд тоглож дэлхийн хэмжээний шоунд хүртэл шүүгчээр ажиллаж явсан тэрбээр энэ удаад авьяаслаг нэгнийг продюсерлэн гаргаж ирэх гэж байгаа гэнэ. 

Энэхүү мэдээллийг 2021 оны сүүлийн өдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд эхнэрээ продюсерлэн урлагийн ертөнцөд нь эргүүлэн авчирч байгаа аж. Түүний эхнэр Ануг олон нийт "Holy Doly" хэмээх дуугаар нь андахгүй сайн мэднэ. Хамгийн сүүлд тэд хамтран "Хязгааргүй" хэмээх дууг хүүхдүүддээ зориулан гаргасан нь маш амжилттай болж хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан. Тиймээс хосуудын дараагийн уран бүтээл хүлээлт тун ч өндөртэй байна. 

Дуучин Аnouca-ийн бие даасан анхны уран бүтээл болох "Firebird" нь энэ сарын сүүлээр цацагдах төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top