2019 онд Big Bang хамтлагийн Сын Ри тэргүүтэй алдартнууд хүчингийн хэрэг болон бусад гэмт хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон нь багагүй шуугиан тарьсан. Тус хэрэгт холбогдон ял авсан алдартнуудын нэг бол Ft.Island хамтлагийн гишүүн Чой Жон Хун 2021 оны 11-р сард суллагджээ.
Түүнд 5 жилийн хорих ял оноосон ч 2 жил болгон бууруулсан бөгөөд суллагдсанаасаа хойш нам гүмхэн амьдрах болсон тэрбээр ээжийн хамтаар сүмд очин залбирч байх үедээ сэтгүүлчидтэй таарсан байна. Түүнээс асуулт асуухыг хүссэн сэтгүүлчид хариулт өгөхөөс татгалзсан нь олон нийтэд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд хүүгээ өмөөрсөн ээжийг ч мөн олон нийт буруутгаж байгаа аж.
Чой Жон Хуны бичлэгийг нууцаар хийж байсан зураглаач ил гарч ирснээр байдал улам дордож тэдний хооронд маргаан үүсэж эхэлсэн байна. Түүний ээж зураглаач болон сэтгүүлчийг түлхэн "Энэ хавиар нэг шуугиан тарихаа боль. Бурхан чамайг шийтгэх болно. Амьдрах итгэл олох гэж ядаж байгаа хүүг минь зовоохоо боль. Цаг хугацаа бүхнийг харуулна. Бурхан бүхнийг шийдэх болно. Тэр үед хүү минь өршөөгдөнө. Та нар хүлээж бай... Шударга биш байна" хэмээн хэлж байсан нь интернет орчинд тархжээ. Үүнээс үүдэн олон нийт тэднийг гэм буруугаа ухамсарлаагүй байна хэмээн хүчтэй шүүмжилж эхэлсэн байна.
Чой Жон Хун охид эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон, видео бичлэгийг хуваалцдаг групп чатд байснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн бүлэглэн хүчингийн гэмт хэрэг хийсэн нь мөрдлөгийн явцад тогтоогдсон юм.
Сэтгэгдэл ( 5 )
балаы со нар хэнд хамаатай юм
Adilhan mes zasliin shireen degrees bii bolson tsaraitnuudiig hen ni gej medejgui hamtlagiinhan sex abuse hiijee l gej uu zej baina da!
Сынригийн зургийг устгаачээ, анхаарал татах гэж гэмгүй хүний зургийг тавихаа болиоч
Gehdee solongosuud bur arai2 mal bol alaad idchhiimsan huuli hucnii baiguullaga ni ter zuraglaac setguulc edrt ni huwi hunii oron zaid haldsan tagnasan grj barij awj boldogguim bh daa olnii tanil humuusiinhee huwiin nuutsad solongosiin hewlel medeelel arai l halddag sanagddag
Энэ хэрэгт Сынри холбоогүй болох нь батлагдсан шүү. Мэдээлэлээ судалж бичиж бай.