Холливудын хамгийн РОМАНТИК хайрын түүх ТӨГСГӨЛ болов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Холливүдийн хамгийн романтик гэгддэг хайрын түүх төгсгөл болжээ. Энэ лхагва гарагт "Aquaman" киноны од жүжигчин Жейсон Момоа болон түүний гэргий Лиса Бонет нар гэрлэлтээ цуцлуулсан тухайгаа зарласан нь томоохон шуугиан дэгдээгээд байна. 

Тэд өөрсдийн инстаграм хуудаснаа "Бид бүгд цаг хугацааны шахалт өөрчлөлтийг мэдэрсэн... Бүх зүйл хувьсан өөрчлөгдөж байна, бидний гэр бүлээс үл хамааран... Газар хөдлөлтийг чичиргээг мэдэрч бас өсөж байна. Тиймээс гэр бүлийнхээ тухай мэдээллийг хуваалцъя. Бид амьдралын замаа салган гэрлэлтээ цуцлуулж байгаа. Үүнийг албан ёсны мэдээ болгон цацах гэсэнгүй. Гэхдээ бид үлдсэн амьдралынхаа турш нэр төртэй бөгөөд үнэнч шударга байх хэрэгтэй.  Бидний дундах хайр энэ хэвээр үргэлжилсээр байх болно. Гэвч бид нэг нэгнээ чөлөөлж өөрийнхөөрөө амьдрах боломжийг нь өгч байна. Хувиршгүй чин сэтгэлт ариун амьдрал минь бас хүүхдүүд минь. Хүүхдүүддээ боломжтой бүхнийг бид зааж сургах болно. Амьдарч байгаадаа талархъя, хайр бүхнийг ялах болтугай" хэмээсэн байна. 

Хосууд анх 2005 онд нэгэн жааз клубт танилцаж байжээ. Тухайн үед Жейсон Момоа алдар нэртэй болж амжаагүй байсан гэдэг. Лиса Бонет 1980-аад оны үед "The Gosby Show" хэмээх цувралд тоглон ихэд алдартай болж байх үед Жейсон Момоа ердөө наймхан настай байжээ. Тухайн үед Лисаг харсан Момоа ээжээсээ түүнтэй уулзмаар байна хэмээн хэлж байсан гэдэг. Хүүхэд насных нь анхны хайр, мөрөөдөл болсон бүсгүйтэйгээ тэрбээр 2017 онд  гэрлэсэн ч гэрлэлт нь ийнхүү төгсгөл болж байна. Хосууд 2007 онд охинтой, 2008 онд хүүтэй болж байжээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.190.108) 2022 оны 02 сарын 03

Ээжээ ямар муухай үзлийн хоёр вэ? энэ хоёрын дэргэд манай Гамбууш бол жмнхэнэ мисс юм байна

0  |  0
Бил(1.230.76.219) 2022 оны 01 сарын 24

Сармагчин шиг муухай хос

0  |  0
Top