"Хөөрхөн" Т.Хулан театртаа ЭРГЭН иржээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

 

Хөөрхөн хэмээх тодотголтой жүжигчин Т.Хулан театрын тайзнаа эргэн иржээ. Чамгүй олон жилийн турш урлагаас хөндий шахам байсан тэрбээр театраа орхих шийдвэр гаргахдаа ихэд харамсаж байсан гэдэг. Дасаж дурласан театрынхаа хажуугаар гарах бүртээ сэтгэл хөндүүрлэн байдаг тухайгаа нэгэн нэвтрүүлгийн үеэр дурсаж байсан түүнд найруулагч Н.Наранбаатар санал тавьсан байна. 

Жүжигчин бүсгүй өнөөдрөөс албан ёсоор ажилдаа орж байгаа бөгөөд түүнтэй хамт нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан жүжигчид ч мөн эргэн ирж байгаа аж. Жүжигчин Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй жүжигчин Н.Ялалт, Д.Хосбаяр, Б.Бат-Өлзий болон ангийн найзууд болох жүжигчин Г.Отгонцэцэг,  Д.Мөнх-Од нар мөн театрт ажиллахаар болсон бөгөөд шинэ уран бүтээлчдээр цусаа сэлбэсэн тэд тун удахгүй шинэ уран бүтээлээ толилуулах гэнэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.22.234) 2022 оны 01 сарын 14

Хөөрхөн шүү

1  |  0
Top