Бэлэн гоймонгийн борлуулалт ТҮҮХЭН ДЭЭД амжилт тогтоожээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Өнгөрсөн онд бэлэн гоймонгийн экспорт тухайн оны арваннэгдүгээр сарын үед түүхэн дээд амжилтаа тогтоосон байна.

Арваннэгдүгээр сарын хугацаанд 607.9 сая ам.доллар буюу монголоор 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд цар тахлын үед хүмүүс түргэн хугацаанд идэж болох боломжтойгоор нь бэлэн гоймонг ихээр нөөцөлсөнтэй холбон тайлбарлаж байна.

Мөн олон улсад цацагдсан "Шимэгч" кино экспорт нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээжээ. 

Бэлэн гоймон хамгийн ихээр экспортлон авсан улсаар Хятад улс тодорсон бол хоёрдугаарт АНУ жагсаж байна. Тэд нийтдээ 200 гаруй сая ам.доллароор бэлэн гоймон худалдан авсан байна. 

Мөн онд кимчиний экспорт 159.9 сая долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

2009 оноос хойш анх удаагаа ийнхүү түүхэн дээд амжилтаа тогтоосон бөгөөд Өмнөд Солонгос улс 2016 оноос хойш дэлхийн 60 гаруй оронд кимчи экспортолдог байсан бол өнгөрсөн жил 89 болж нэмэгджээ.  

Ийнхүү өсөх болсон шалтгааныг тэд к-поп хөгжим болон олон ангит драмуудын нөлөө хэмээн үзэж байгаа аж. 

  

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dd(202.126.88.201) 2022 оны 01 сарын 13

Oo my good. Ooh

0  |  0
Top