Реалити шоуны ОД гоо сайхны ШИНЭ СТАНДАРТ тогтоов

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

"Netflix"-ийн шинэ реалити шоу болох "Single Inferno" сүүлийн үед багагүй шуугиан тариад байгаа билээ. Ганц бие залуус эзэнгүй арал дээр өөрсдийн хосоо сонгох даалгавартай ирсэн бөгөөд санаанд оромгүй гэнэтийн өөрчлөлтүүд үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. 

Тус шоунд оролцсноосоо хойш алдар нэр нь гэрлийн хурдаар өсөж байгаа нэгэн эмэгтэй бий. Түүнийг олон нийт гоо сайхны шинэ стандартыг тогтоож байгаа хэмээсэн  бөгөөд түүнийг яг л Blackpink хамтлагийн Жэнни болон IVE хамтлагийн Вон Ён нарыг нийлүүлсэн мэт гоо үзэсгэлэнтэй хэмээн тодорхойлжээ. 

Түүний инстаграм болон юүтүб хуудасны дагагчид секунд тутам өсөж томоохон брэндүүд түүнийг хэдийнэ анхааралдаа авчээ. Гоо сайхны мэс заслын хүчинд өнөөгийн төрхийг олж авсан хэмээх шүүмжлэлд өртсөн тэрбээр хамартаа засвар хийлгэсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд бусад зүйлс нь байгалийн төрхөөрөө хэвээр байгаа гэнэ. 

Дан ганц гоо үзэсгэлэн гэлтгүй түүний биеэ авч яваа байдал, үг үйлдэл бүр нь хүний сэтгэлийг татах увдистай гэдэгтэй үзэгчид бараг л зуун хувь санал нэгдэж байгаа аж. Түүнтэй болзох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн алдартнууд ч олон байгаа гэнэ. Хамтарч ажиллах брэндүүдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тэрбээр тун удахгүй дахин телевизийн шоунд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top