Ж.Энэрэлийн хамгийн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГОЁЛ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Дэлхийд данстай гэгддэг загвар өмсөгч Ж.Энэрэл эх орондоо ирээд багагүй хугацааг үджээ. Алдартай брэндүүдийн нүүр царай болж дэлхийн тайзнаа алхах болсон тэрбээр төрөлх гоо үзэсгэлэнг ихэд таашаадаг нэгэн. Өөрөөрөө өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй байх нь юунаас ч эрхэм гэдгийг сүүлийн үед өөрийн үйл хөдлөл, үг хэлээрээ ч илэрхийлж яваа тэрбээр төрөлтөөс үүдэлтэй гэдэсний язралтаа нуухыг хүссэнгүй.

Дийлэнх эмэгтэйчүүд язралтаас үүдсэн сорвио аль болох нуухыг хичээдэг. Харин тэрбээр энэ бол хамгийн үзэсгэлэнтэй зүйл, мөн бахархал юм гэдгийг өөрийн постоор дамжуулан хүргэхийг зорьжээ. Энэ нь ч олон бүсгүйчүүдэд хүрч өөртөө итгэл итгэлээ нэмэгдүүлэхэд туслажээ.

Загварын салбар хувьсан өөрчлөгдөж байна. Тиймээс ч  хэн нэгний хэмжүүрт баригдан өөрсдийн гэсэн гоо сайхнаа бүү нуугаарай. Бүгд өөр өөрийнхөөрөө гоо үзэсгэлэнтэй...

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top