Фэйсбүүк корпорацаас Их Британийн шүүх 3.2 тэрбум доллар нэхэмжилжээ. Учир нь тус компани 44 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан гэх хэрэгт татагдаад байгаа бөгөөд үүнийг ашиглан их хэмжээний мөнгө олсон хэмээн тэд үзэж байгаа аж.
Уг гомдлыг Их Британийн шүүхэд тус улсын санхүүгийн удирдлагын газрын ахлах зөвлөх, Өрсөлдөөний хуулийн академич Лиса Лоудал Гормсэн гаргажээ. 2015-2019 оны хооронд тус аппликейшнийг ашиглаж байсан хүмүүсийн нэрийн өмнөөс уг нэхэмжлэлийг гаргаж буйгаа тэр дурдсан бөгөөд гомдлоо буцаах хүсэлтэй хүнд нээлттэй гэнэ. Харин үлдсэн хэрэглэгчид автоматаар нэхэмжлэл гаргагчийн тоонд орох аж. Тус аппликейшнд нэвтрэхийн тулд хувийн мэдээллээ өгөхийг тулган шаардаж байгаа нь тэдэнд их хэмжээний ашиг авчирч байна хэмээн тэрбээр үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин фэйсбүүкийн зүгээс "Хүмүүст уг үйлчилгээ ашиг тусаа ихээр өгч үнэ цэнийг бий болгосон. Тэд өөрийн мэдээллээ хэнтэй хэрхэн хуваалцахаа сайтар нягталсны үндсэн дээр шийдвэрээ гаргадаг" хэмээх тайлбарыг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )