"Netflix"-ийн шинэ реалити шоунд оролцож нэр хүнд нь дэлхий даяар өссөн юүтүбэр бүсгүй Сон Жи А дуураймал хувцас өмсдөг гэх шүүмжлэлд өртжээ. Шоуны үеэр алдартай брэнд болох Chanel-ийн хувцас хэрэглэлийг ихээр өмссөн түүнийг дуураймал загваруудыг нь өмссөн болохыг үзэгчид анзаарчээ.
Сон Жи А-ийн хувьд өмссөн хувцас, идсэн хоол гээд л хэрэглэж буй бүхэн нь олны анхааралд өртөж сурталчилгаа болж байдаг учир дуураймал зүйлс хэрэглэдэг нь үзэгчдэд нь тун ч хүнд цохилт болсон бололтой. Баян тансаг байдлыг илэрхийлдэг тэрбээр ийнхүү дуураймал зүйлс хэрэглэдэг нь амьдралынх нь хэв маягтай авцалдахгүй байна гэх шүүмжлэл ихээр ирсэн байна.
Тэд Жи А-ийн өмссөн хувцсыг оригиналтай нь харьцуулсан зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж эхэлсэн бөгөөд логоны өнгө, загвар зэргийн ялгааг гаргаж иржээ. Солонгос шиг алдартнууддаа өндөр шаардлага тавьдаг улсын нүүр царай болж яваа эмэгтэй ийнхүү дуураймал бараа бүтээгдэхүүн өмсөн бусдын нүдийг хуурах гэж оролдсон нь нэр хүндийг нь багагүй унагаж байгаа гэнэ. Тэр дундаа дэлхий нийтээр цацагдаж буй шоунд орохдоо дуураймал хувцаснууд өмссөн нь шүүмжлэлийг улам дэвэргээж байгаа аж.
Сон Жи А-ийн өмссөн Chanel брэндийн футболк (Оригинал хувилбартай өнгө болон логоны хувьд ялгаатай)
Оригнал загвар
Жи А-ийн өмссөн Chanel-ийн дуураймал цамц
Женнигийн өмссөн оригнал цамц
Шоуны үеэр өмссөн дуураймал хувцаснууд
Сэтгэгдэл ( 0 )