Жүжигчин О.Дөлгөөний шинэ бизнес

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

"Амьдралд тавтай морил" олон ангит киноны гол дүрийг чадварлаг бүтээж, олны танил болж байсан жүжигчин О.Дөлгөөн өнөөг хүртэл жүжигчний карьераа амжилттай авч яваа нэгэн.

"Хөөрхөн" гэх тодотголтой жүжигчин бүсгүй бизнесийн салбарт хүч сорихоор шийджээ. 

Урлагийн салбарын бүсгүйчүүд гэлтгүй салбар бүрд ажиллаж байгаа хүмүүс нэг биш нэлээн хэдэн орлогын эх үүсвэртэй байхыг илүүд үздэг болсон. Энэ жишгийг даган жүжигчин бүсгүй гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг "Azit Club" хэмээх төвтэй болжээ. Оны өмнөхөн үйл ажиллагаагаа эхэлсэн тус төв нь хэдийнэ үйлчлүүлэгчдийн хөлд дарагдах болсон аж.

Жүжигчин бүсгүйн хувьд АНУ-д мэргэжил дээшлүүлж байхдаа фитнесст дурлан хичээллэж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш байнгын дасгал сургуулилт хийх болсон тэрбээр өөрийн "Azit Club"-тээ ч мөн фитнесс нээсэн бөгөөд жүжигчин бүсгүйтэй хамт бэлтгэл хийхийг хүсвэл тус клубийг зорьж болох нь ээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.128) 2022 оны 01 сарын 20

nigor umu

0  |  0
B Erdenechimeg (66.181.161.61) 2022 оны 01 сарын 20

Mundag bn Dolgoondoo amjilt hvsii. Hvn hiij setgej chadaj l bwl hiij bvteex ni tuiliin zow ni monoosoo mon yma amjilt

0  |  0
zochin(106.154.121.212) 2022 оны 01 сарын 20

ene gulchgii yu hh n Mgl ard tumend ymar hamaa bna ⁉️ Mgl segtuulch nar ajil aa medehgui yu hiihe medhee bolson hooson tolgoi nar zar churtachalga hiideg baigaalga bolthon yum uu ***

1  |  0
Top