Өсөн дэвжиж буй залуу модель Белла Хадид сэтгэлийн гүн хямралд өртөж, түүнтэйгээ хэрхэн тэмцэж буй тухайгаа нэгэн ярилцлагадаа дурджээ.
Хүний сэтгэцийн эрүүл мэнд юу юунаас илүү чухал. Тиймээс энэ хямралаас ангижрахын тулд тодорхой хэдэн зуршлыг өөртөө бий болгосон гэнэ.
Тэрбээр "Хямралыг давж гарахын тулд өөрийн уналтыг зайлшгүй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Өнөөдөр сайхан өдөр байна. Тархин дахь манан маань дээрдэж байна. Би сэтгэлээр унадаггүй. Би юунд ч санаа зовдоггүй. Би маргааш илүү сайн байж чадна" хэмээн өөртөө үргэлж хэлдэг болсон" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Түүний хувьд хамгийн чухал нь өөрт мэдрэгдэж байгаа мэдрэмжүүддээ талархалтай хандаж, хүлээн зөвшөөрөх аж.
Өглөө бүр гурван хуудас тэмдэглэл бичдэг болсон загвар өмсөгч бүсгүй мөн талархлын бясалгал тогтмол хийхийг хичээдэг болжээ.
Байгаа бүхэндээ талархах нь хамгийн сайн бясалгал гэдгийг тэр өөртэй нь адил сэтгэл зүйн хямралд өртөж буй хүмүүст зөвлөсөн байна.
Белла Хадид сүүлийн гурван жилийн хугацаанд сэтгэл гутралд өртсөн тэрбээр ээждээ болон сэтгэл зүйчдээ зургаар хариу өгдөг байсан аж. Тэд түүний сэтгэл санаа хэр байгааг асуусан зурвас илгээхэд өөрийн зургийг аваад явуулчихдаг байсан аж. Учир нь сэтгэл санааныхаа байдлыг бичиж илэрхийлэхэд түүнд тун ч хэцүү байсан гэнэ. Тиймээс ч эдгээр зургуудаа өөрийн инстаграм хуудсаар нийтэлж эхэлжээ. Энэ нь ч үр дүнгээ өгч үнэн байгаадаа талархан, хуурамч гоёмсог зургууд нийтлэхээ больсон аж.
Эдгээр зургуудын хариуд түүнтэй ижил сэтгэл зүйн байдалтай байгаа олон мянган эмэгтэйчүүд түүн рүү зурвас илгээж сэтгэлээ нээдэг болсон байна. Энэ нь түүнд мөн эмчилгээ болж илүү аз жаргалтай, сэтгэл амар нэгэн болоход нь тусалсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ёооё ёстой хэцүү шүү.