Ихэнх эмэгтэйчүүдийн сүйн бөгж очир эрдэнийн шигтгээгээр гоёсон байдаг бол жүжигчин Меган Фоксийн сүйн бөгж тун хачирхалтай.
Өнгөрсөн мягмар гарагт тэрбээр реппэр залуутай сүй тавьсан бөгөөд үнэнч байдлын баталгаа болгон хуруунаасаа салгахад тун ч хэцүү сүйн бөгж хүлээн авсан байна.
Колумбын маргад эрдэнийн шигтгээтэй уг бөгж нь нулимсны дусал хэлбэртэй аж. Хоёр хэсгээс бүрдэх ба нийлээд зүрхэн хэлбэрийг бүтээдэг байна.
Тэд хоорондоо соронзоор бэхлэгддэг бөгөөд хуруунаасаа салгахын тулд багагүй өвдөлтийг мэдрэх бололтой. Тэдний тодорхойлж буйгаар хайрыг өвдөлтгүйгээр төсөөлөхийн аргагүй бөгөөд үнэнч байдлынх нь илэрхийлэл энэхүү бөгж болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )