Дуучин Анука: Далавчтай гэдгээ мартчихав уу...

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Реппэр Рокит Бэй өөрийн анхны продюсерлэн гаргаж байгаа дуучнаараа эхнэрээ сонгосон нь тун ч сонирхолтой сонголт байлаа. Тэдний хамтарсан уран бүтээл болох "Хязгааргүй" хэмээх дуу олон ч хүний сэтгэл зүрхийг баясгасан бөгөөд энэ удаад дуучин Анука бие даасан уран бүтээл болох "Галт шувуу" дуугаараа дебютээ хийж байна. 

Тус дууны тухайд гэр бүлийнхээ сайн сайхны төлөө өөрийн хүсэл зорилгыг ардаа орхисон ээжүүдэд урам зориг өгсөн уран бүтээл болсон хэмээн сонсогчид нь ихэд ам сайтай байгаа аж.

Дууны нэрийг "Галт шувуу" хэмээсэн нь ч учиртай. Тус шувуу нь эртний домогт гардаг нурам дотроосоо дахин төрдөг шувуу бөгөөд далавчтай гэдгээ мартсан хэн бүхэнд дахин төрөх, дүүлэн нисэх хүчийг өгч байгаа хэрэг юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.98.175.56) 2022 оны 01 сарын 20

hend ch hereggui hog nar thag ue ee oilgoj hj butee ***

0  |  0
Top