"Жинжиймаа" киноны гол дүрүүд 20 жилийн дараа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21


Олны сэтгэлд мөнхрөн үлдсэн "Жинжиймаа" уран сайхны кино үзэгчдийн хүртээл болоод хэдийнэ 20 жил болжээ. 

Ойгоо тохиолдуулан тус киноны уран бүтээлчид болох Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Гавьяат жүжигчин П.Батцэцэг, жүжигчин Д.Ганцэцэг, Оюун-Эрдэнэ нар "Сайн уу, Сайнаа?" нэвтрүүлэгт уригдан оролцжээ. Т

Энэхүү тусгай дугаар нь энэ сарын 23-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. 

Киноноос хойш алаг нүдэнгүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглан, олны өмнө гарсан нь ховор. Жүжигчин Н.Батцэцэгийн охины дүрд тоглож байсан 5 настай П.Оюун-Эрдэнэ өдгөө мэргэжлийн жүжигчин болжээ. 

"Жинжиймаа" кинон дээрх малгайгаа өнөөг хүртэл хадгалж явдаг хэмээн ярьсан тэрбээр хэд хэдэн уран бүтээлд гол дүр бүтээж амжжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.22.143) 2022 оны 01 сарын 21

Цагаан хослолтой голд нь суусан хүүхэн ямар дүртэй жүжигчин юм бол.

0  |  0
Top