Кендалл Женнерийн ЦАСТАЙ БИКИНИ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Энэ лхагва гарагт Кендалл Женнер Колорадо мужийн Аспен хотод амрахаар очжээ.

Цанаар гулгаж, дэлгүүр хэсэх зэргээр цагийг зугаатай өнгөрүүлж байгаа тэрбээр цасан дунд бикинитэй зогсож байгаа зургаа байршуулсан нь тэр дороо олны анхаарлыг татжээ.

Тэрбээр мөн 2021 оны намар Miu Miu-ийн гаргасан үслэг сарны гутлаар гангарсан бөгөөд энэ нь эрс тэрс хэдий ч шинэ чиг хандлага гаргаж ирлээ хэмээн олон нийт үзэж байгаа аж.

Загвар өмсөгч бүсгүй өмнө нь том эгчийн хамтаар мөн цасан дунд бикинитэй авахуулсан зургаа сошиалд нийтэлж, шуугиан тарьж байсан удаатай. 

Харин энэ удаагийн зураг шинэ стиль гаргаж ирэх хэмжээний сайн зураг болсон байна хэмээн загвар сонирхогчид дүгнэжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.26.19) 2022 оны 01 сарын 24

odoo nuguu mangar mongoluud ni duurai ni

0  |  0
Top